Ноолуурын салбарт шинэ худалдан авагч олноор ирснээр үнэ нь өсөж, үндэсний үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна.
Дахин төлждөг малын гаралтай түүхий эд буюу ноолуурын үнэ өнгөрсөн сард харьцангуй тогтвортой байв. Харин энэ сар гарсаар өсөх төлөвт шилжээд байна. Хөдөө аж ахуйн биржийн мягмар гарагийн арилжаагаар боловсруулаагүй бараан ноолуур нэг кг нь 70 мянган төгрөгт хүрч, энэ оны хамгийн дээд ханшийг тогтоогоод байна. Боловсруулаагүй бараан ноолуур өнгөрсөн сарын дундуур 59 мянган төгрөгт хүрсэн юм. Тэгвэл энэ долоо хоногийн биржийн хоёр дахь арилжаагаар даруй 11 мянган төгрөгөөр ийн огцом нэмэгдлээ.
Ноолуурын үнэ гарааны ханшаа эвдлээ
Ноолуурын гарц идэвхжиж, нийлүүлэлт улам нэмэгдэж байгаа. Биржийн арилжаагаар мягмар гарагт 97.3 мянган тонн ноолуур борлуулж, 6.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ өдөр боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 65.2 мянган төгрөгт хүрсэн. Харин ноолуурын бодит ханш түүхий эдийн “Эмээлт” захад кг нь 67- 68 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Самнасан ноолуурын үнэ сүүлийн 14 хоногт дунджаар 13 мянган төгрөгөөр нэмэгдээд байгаа нь энэ.
Ноолуурын гарааны ханш энэ хавар зүүн аймгуудад 55 мянган төгрөгөөр эхэлсэн. Хамгийн сайн чанарын гарцтай, цайвар ноолуур гэдгээрээ зүүн гурван аймгийн ноолуур ялгардаг. Энэ утгаараа тухайн жилийн хамгийн өндөр үнээр малчид нь ноолуураа худалдаалж ирсэн. Тэгвэл энэ жил урьдын зүй тогтол алдагдсан байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн ноолуур кг нь 70 мянган төгрөгийн үнэд хүрээд байгаа аж.
Хангайн бүс дотроо хамгийн нарийн, гарц сайтай гэж ченж нар Хөвсгөл аймгийн ноолуурыг үнэлдэг. Уг нь урьдын зүй тогтлоороо бол зүүн гурван аймгийн ноолуур хамгийн өндөр үнэтэй байдаг бөгөөд баруун тийш ойртох тусмаа үнэ нь хямд тогтдог байсан. Тэгвэл энэ сард эхний хэдэн хоногт ноолуурын үнэ бүс болгонд харилцан адилгүй байна.
Хөвсгөл аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй байгаа бол Баян-Өлгий аймагт кг ноолуур хамгийн хямд буюу 55 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Өдийд малын хялгас хөдөлж эхэлдэг үе бөгөөд ноолуурын үнэ буурдаг. Гарааны үнэ өсөж байсан түүх энэ салбарт ховор. Харин буурч ирсэн байна. Тэгвэл дээрх байдал нь ноолуурын салбарт өмнө нь байгаагүй зүй тогтол гэдгийг дотоодын үйлдвэрлэгч нар хэлсэн юм.
“Эмээлт” захад энэ хавар ноолуур өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зарагдсан байна. Өдөрт орж ирэх ноолуурын хэмжээ ч буурчээ. Ноолуурын ченж нар тухайн орон нутагт нь шууд худалдан авалт хийж байгаатай энэ нь холбоотой аж. Дотоодын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт ноолуур худалдаж авах эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгааг уулзсан гурван үйлдвэрлэгч тутмын хоёр нь учирлаж байсан юм.
Хөвсгөл аймгийн ноолуур кг нь 70 мянган төгрөгийн үнэд хүрээд байна
Тэд ноолуурын үнэ жил ирэх тусам өсөж байгааг хэлж байсан. Дотоодын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ченж нартай өрсөлдөж ноолуур авахад санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр хомс байгаа аж.
Ноолуур гарах үеэр жил бүр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын томоохон худалдан авагч нартай өрсөлдөж, түүхий эдээ бэлтгэж ирсэн. Энэ сорилт үргэлжилж байна. Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар аль аймгийн ноолуур арилжаанд орж байгаагаас шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байгааг ноолуурын зарим ченж хэлж байсан юм.
Өмнөд хөршийн ноолуурын ченж нар ялгах, угаах гэсэн шат дамжлагаар дотоодоос их хэмжээний ноолуур экспортолж буй. Энэ жилийн хувьд уул уурхайн түүхий эд уналттай байгаагаас үүдэн үнэ цэнэ нь тогтвортой байдаг ноолуурын салбарт шинэ худалдан авагч нар олноор ирсэн болохыг Монголын ноос, ноолуурын холбооноос мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор ноолуурын ханш гарааны ханшаа эвджээ.
Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу “Ноос, ноолуурын салбарынхны хувьд энэ жил их хүнд байна. Ноолууран бүтээгдэхүүний худалдан авалт эрс буурсан. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдэд хүндрэл үүсч байгаа” хэмээсэн юм. Дотоодын ноос, ноолуурын салбарт нийт 50 гаруй аж ахуйн нэгж тогтмол үйлдвэрлэл эрхэлж буй. Манай улс жилдээ 8000 орчим тонн түүхий ноолуур бэлтгэж байна. Энэ нь дэлхийн зах зээлийн 28 хувийг эзэлдэг.
ШААРДЛАГАТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙНХЭЭ 85 ХУВИЙГ БЭЛТГЭСЭН
Б.Наранбаатар /“Говь” компанийн гүйцэтгэх захирал /
-Манай компани энэ жил 400-500 тонн ноолуур бэлтгэн авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговь аймгаас ноолуур худалдаж аваад байна. Ховд, Хөвсгөл, Архангай аймагт ноолуурын бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Ноолуурын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад дунджаар 15-18 хувиар өссөн.
Энэ жил дотоодын үйлдвэрүүдээс ноолуур авч байгаа үйлдвэр цөөн байна. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьд хүндхэн байгаа. Манайх хэрэгцээт ноолуурынхаа 85 хувийг бэлтгэсэн. Бүтэн жилийн түүхий эдээ бэлтгэж авахгүй бол захиалга орж ирлээ ч үйлдвэрлэж чадахгүйд хүрнэ.
ЗЭЭЛ БҮТЭХЭЭР НООЛУУР АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Ч.Ганцэцэг /“Ханбогд кашемир” компанийн ерөнхий захирал/
-Дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн боломж, бололцоог ашиглаж түүхий эдээ бэлтгэж байна. Манай компанийн хувьд одоогийн байдлаар 400 орчим тонн ноолуур малчдаас худалдаж авсан. Нэмж ноолуур худалдаж авах мөнгөгүй болчихсон. Эргэлтийн хөрөнгийн зээл хөөцөлдөж байна. Зээл бүтэхээр ноолуур авахаар төлөвлөсөн. Тэр болтол өнөөдрөөс ноолуур авахаа түр хугацаагаар зогсоож байна. Нэг кг ноолуурыг 67 мянган төгрөгөөр худалдаж авсан.
Энэ жилийн хувьд ноолуур өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэтэй байсан. Дэлхийн зах зээлд самнасан ноолуурын үнэ тааруу байгаа. Тэгсэн мөртлөө манайд эсрэгээрээ өндөр байгаа юм. Гэхдээ удахгүй ханш тогтворжих байх. Хятадууд их хэмжээгээр ноолуур худалдан авч байгаатай холбоотойгоор ноолуурын үнийг хөөргөдөж байгаа тал бий.
Б.Баяртогтох