АСЕМ нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа.
1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан Ази-Европын дээд түвшний уулзалт өдгөө 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэн өргөжжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан дээд түвшний уулзалтаар Монгол Улс АСЕМ-ын гишүүнээр элссэн.
АСЕМ-ын гишүүн орнуудын Ази тивд дэлхийн хүн амын 60 хувь, Европ тивд 11 хувь амьдардаг.
Дэлхийн худалдааны 2/3 буюу дэлхийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг худалдаалдаг.
AСEM-ын чуулга уулзалтад албан бус нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, талууд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг давуу талтай.
Энэ нь санал зөрүүтэй асуудлаар харилцан зөвшилцөх боломж олгож, улс орнуудын байр суурийг ойртуулж, туршлага, мэдлэг арга барилаа солилцох боломж олгодог байна. Тухайлбал, Европын холбооны улсуудын хөгжлийн нэгдмэл зарчмын давуу болон сул талыг Азийн тал судлахад нээлттэй бол Ази дахь бүс нутгийн хөгжил Европынхны сонирхлыг татдаг.
Ази, Европын уулзалт нь хоёр тивийн харилцааг хөгжүүлж, хоёр тивийн хөгжлийг илүү өргөн цар хүрээнд харах боломжийг олгодог байна. Үйл ажиллагааны хувьд засгийн газрууд болон парламент, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн салбаруудыг хамардаг юм.
Энэ жил АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хариуцлагатай үүргийг бид хүлээсэн. Бид АСЕМ-ыг зохион байгуулснаар нэгдүгээрт, Монгол Улс ийм том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж чаддаг гэдгийг дэлхийд харуулна. Хоёрдугаарт, улс төрийн жуулчлалыг эрхлэх боломж нэмэгдэнэ гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХ БОЛОМЖ
АСЕМ-ын дээд түшвний уулзалтын өмнө буюу долдугаар сарын 13-14-нд Бизнесийн уулзалт болно. Энэхүү уулзалтад хамгийн томоохон 51 бизнес эрхлэгч оролцоно гэдгээ мэдэгдэж байгаа аж. Энэ нь дэлхийн томоохон бизнесменүүд Монголын зах зээлийг сонирхох боломж бий болно гэсэн үг юм.
Үүнээс гадна АСЕМ-ын дагалдах 10 уулзалтад 5000 гаруй хүн оролцоно гэсэн тооцоо бий. Эдгээр хүмүүсийн байрлах зочид буудал болон бусад хэрэглээнээс Монголд ихээхэн хөрөнгө үлдэх юм.
Тэгвэл бусад улс орнууд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг ашиглан хэрхэн хөрөнгө оруулалт татаж байсныг сонирхуулья.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс бол АСЕМ-ыг үндэслэн байгуулсан 26 орны нэг гэдгээрээ онцлогтой. 2004 онд Вьетнамын Ханой хотод АСЕМ-ын тав дахь удаагийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр БНХАУ-тай эдийн засаг, технологийн салбарт хамтран ажиллах тухай найман баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Тодруулбал Нин Бин хотод нүүрснээс бордоо гарган авах үйлдвэр байгуулах, Ханойгоос Ха Донг хот руу төмөр зам барихад хамтран ажиллах, “Нэг эдийн засгийн бүс, хоёр коридор”–ыг хөгжүүлэх санаачилгыг ажил хэрэг болгох зорилгоор ажлын хэсэг байгуулах гэх мэт чухал асуудлуудаар тохиролцоонд хүрчээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэдээллийн технологийн коллеж байгуулах, Солонгосын Эдийн засгийн хөгжлийн сангаас 21 сая ам.долларын санхүүжилт авч хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг Нин Бин мужид барих талаар тохиролцжээ.
Польш улс гэхэд Вьетнамын нүүрсний салбар болон хөлөг онгоцны үйлдвэрийг дэмжих, дулааны супер цахилгаан станц барихад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгохоо амласан юм.
Түүнээс гадна, өнөөдрийг хүртэлх хугацаанд вьетнамчууд АСЕМ-ын Итгэлцлийн сангаас /Trust Fund/ нийт 21 төсөлд хоёр үе шаттайгаар 13.35 сая долларын тусламж авч банк санхүүгийн тогтолцоогоо шинэчлэх, ядуурлыг бууруулах зэрэгт маш үр дүнтэй зарцуулсан байна.
Мөн Вьетнам улсын хувьд Европын холбоо Хятадын дараа орох худалдааны том түнш орон юм.
2012 онд АСЕМ-ын дээд түвшний ес дэх удаагийн уулзалт Лаосын Вьентян хотод зохион байгуулагдаж байв. Лаосын эрх баригчид хоёр өдрийн дотор АСЕМ-ийн гишүүн түнш орнуудтайгаа 18 Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж амжжээ.