Монголд орчин үеийн технологи бүхий оёдлын машин оруулж ирэх болсон таны түүхээр ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?
Миний үед гэр ахуйн хичээл ордог байлаа. Эмэгтэй хүн юм оёж, хоол хийж чаддаг байх ёстой гэдэгт тухайн нийгэм ач холбогдол өгдөг байжээ. Би багаасаа л оёх сонирхолтойгоо мэдсэн. Ээж минь бас их хатгана аа. Нэг л мэдэхэд ээжийгээ дагаад оёж шиддэг болчихсон байв. Оюутан болоод сэтгүүл эргүүлсээр байгаад бие дааж хувцас эсгээд сурчихсан. 1980-аад онд хувцасны сонголт муу, форм болсон хувцас л олдоно. Надад форм өмсөх сонирхол байхгүй учраас өөрөө хийх юм уу эсвэл загварыг нь өөрчлөөд өмсдөг байсан. Манайх хуучны “Зингер” оёдлын машинтай. Тэр нь гацчихаад байнга тосолно… Сайн чанарын “Зингер”-тэй болох нь миний мөрөөдөл байлаа. Хожим нөхрийн ажлын шаардлагаар Малайзд амьдрахаар болж гэр бүлээрээ нүүлээ. Одоогоос 10 жилийн өмнө юм уу даа. Нэг удаа "Зингер"-ийн олон улсын уулзалт болно гэсэн зарыг санаандгүй олж хараад очив. Миний ам ангайсан гэж хэлэхэд болно. Өмнө нь цахилгаан оёдлын машины төсөөлөлтэй байсан ч түүнээс хавь илүү маш олон төрлөөр оёдог, тэр ч байтугай хатгадаг, өнгөөр ялган зурдаг машин байгааг хараад мэл гайхсан. Ийм гайхалтай эд энүүхэнд байхад манайд яагаад ширхэг ч байдаггүй билээ гэж бодов. Тэгээд Ази хариуцсан мэргэжилтэнтэй нь уулзаад “Монголчуудад оёдлын машины хэрэглээ өндөр. Яагаад Монголд зардаггүй юм бэ” гэтэл “Та аваад зар л даа. Өнөөдрийг хүртэл бидэнд хандсан хүн алга байна” гэв.
Сонсоод чихэндээ итгээгүй байх даа?
Ази дахь захирал нь “Чи ийм хүсэл эрмэлзэлтэй, оёх дуртай, “Зингер”-т хайртай юм чинь зарж болно шүү дээ” гэж хэлсэн. “Бусад оронд борлуулалтын шаардлага тавьдаг харин чамд бүрэн эрхийг нь өгч байна. Дараа сараас ажлаа эхлээрэй” гэдэг юм байна. Сарын дараа Монгол руу ниссэн. Гэр бүлийн хүрээнд би гоё оёдлын машинтай болохыг мөрөөдөж буй юм чинь мэргэжлийн дизайнеруудад илүү хэрэгцээтэй байгаа гэж бодов. Сайхан үйл хэрэг саадгүй бүтдэг юм билээ. Ажил маш хурдан бүтсэн. Надад өмнө нь дарс, гоо сайхны барааны бизнес хийх саналууд цөөнгүй ирж байсан. Яагаад ч юм хүсээгүй. Гэтэл “Зингер” нь маш гэгээлэг, олон хүнийг ажлын байртай болгодог буянтай бизнес болохоор шууд л миний хийх ёстой ажил гэж бодсон.
“Зингер”-ийг оруулж ирээд арван жил болсон гэхээр өнөөдрийг хүртэл хэчнээн хүнийг “ажлын байр”-тай болгосон бол, их сонин тоо гарах байх даа?
Тоо байгаа. Манайх жилдээ мянга гаран оёдлын машин зардаг гэж үзвэл энэ хугацаанд 10 мянган өрхийг хангажээ гэсэн үг.
Бизнес тань хурдан бүтсэн нь юутай холбоотой гэж боддог вэ?
Би хүүхэд байхдаа л хүнтэй амархан ойлголцчихдог байсан. Их сургуульд байхдаа анзаарсан. Бодсон санаснаа шууд хэлдэг нээлттэй зан миний давуу тал юм болов уу. Би нээлттэй ярихын сацуу бусдын анхаарлыг татаж чаддаг учраас миний ажил бүтдэг юм байна гэж ойлгодог. Чи анзаарсан уу би их чанга дуутай байгаа биз. Чанга дуутай хүн өөртөө итгэлтэй байдаг шүү дээ.
Ажилдаа сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ?
Хүмүүс оёдлын машин худалдаж аваад гарахдаа “баярлалаа” гээд сэтгэл дүүрэн инээмсэглээд гарахад манай ажилчид “Үйл нь уран, үйлс нь өөдрөг байг ээ” хэлдэг. Би тэдэнд үйлчлүүлэгч яаж ч харьцсан энэ үгийг заавал хэлж байгаарай гэж захидаг. Хүмүүс ерөөлийн үгэнд үнэхээр баярладаг юм билээ.

Ц.Одонгэрэлийн хийсэн ажлууд:
Та Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч хүн. Эдийн засагч хүн энэ салбартай хэрхэн холбогдсон нь сонин байна?
Надаас Монголын бүх л дизайнер машин авна. Мөрөөдөж байсан оёдлын машиныг минь оруулж ирсэн чи буянтай хүн шүү л гэнэ. Нэг удаа Н.Соёлмаа эгч “Чи ийм хөдөлгөөнтэй, яриа хөөрөө сайтай юм чинь манай загварын салбарыг аваад яв. Чи чадна. Эндээс маш гоё таашаал авдаг. Чи үргэлж компьютерийн ард суусаар байгаад ажлынхаа дарамтад орсон байна” гэв. “Би загвараас үнэндээ хол. Ямар загвар өмсөгчид байдгийг ч мэдэхгүй” гэж хэлсээр байхад л надад тамга тэмдгээ авчраад өгчихсөн.
Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа тухайн үедээ холбооны ерөнхийлөгч байсан юм уу?
Тиймээ. Монголын үндэсний дизайнеруудын холбоог үндэслэж 1998 онд байгуулсан. “Зингер”-ээ оруулж ирээд хоёр жил болсны дараахан юм уу даа. Тамга тэмдгээ авсан хүн чинь нэг юм хийхгүй бол болохгүй. Найзуудаас Шанхайн экспо болох гэж байгааг дуулаад тэнд Монголын павильоноо сурталчлангаа загварын тоглолт хийвэл яасан юм гэхэд бүгд дэмжсэн. Тэгээд соёл урлаг, загварын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж амжилттай тоглолт хийснээр анхныхаа итгэлийг авч байлаа. Түүнээс хойш олон газар тоглосон. Үнэндээ ажлаас гадна сэтгэл ханамж, таашаал авдаг зүйл бол загвар шүү дээ. Магад би өөрөө ч залуу сэтгэлгээтэй, цог золбоотой болохоор энэ загварын салбартай ойлголцсон байх. Намайг наснаасаа залуу харагдуулдаг, баяр жаргалтай байлгах нэг шалтгаан энэ.
Таны оёж хатгах сонирхол өнөөдрийн хийж байгаа ажлуудтай уягдсаар ирснийг анзаарлаа?
Бүх юм холбоотой байдаг чинь тэр юм. Би гэнэт л спортын салбар руу орж чадахгүй. Аливаа хүний хөгжил өөрийнх нь хүсэл мөрөөдөлтэй холбоотой байдаг. Мөрөөдлөө дагаж явбал түүнтэй холбоотой бүхий л сайхныг амьдралаасаа олж авдаг.
Олон улсад эх орноо загварын тайзнаа сурталчлахад тулгардаг бэрхшээлээс нэрлэвэл?
Ер нь манайхан хол болдог загварын арга хэмжээнд загвар өмсөгчдийг дэмжих сонирхолгүй байдаг. Төр засаг мөнгө төсөвлөдөггүй. Тиймээс би Гадаад харилцааны яаманд загварын чиглэлээр гадаадад Монголоо сурталчлах боломж их байдаг учраас хамтарч ажиллах санал тавьж байсан. Гадны тэмцээн, шоунд манай загвар өмсөгчид цалингүй л ажилладаг. Миний хувьд банкны хүүтэй зээлээр явуулж байгаа бизнесээсээ бага хэмжээний мөнгө илүүчилж хувцас худалдан авсаар өнөөдрийг хүргэлээ. Одоогоор 200 орчим хувцастай болсон.

Монголоо сурталчлах 200 орчим загварын хувцас хувиасаа хийлгэсэн гэлээ?
Бид гадаадад эх түүх, ёс заншлаа Хүннүгийн үеэс өнөөдрийн хэв маягийг харуулсан хувцсаар харуулахыг зорьдог. Хүннүгээс эхлээд Түрэг, Уйгур, XIII зуун, Манж, “Нацагдорж” загвар, авангард гэсэн дараалалтай 90 орчим хувцастай тоглолтоо хийдэг. Гадныханд их сонирхолтой байдаг. Тэндээс цаг хугацааны хувьд хувьсах манай соёл харагдахаас гадна үйл хөдлөл, үе болгон дээр тоглох ая нь он цагийн түүхийг өгүүлнэ. Морин хуур, хөөмий, уртын дуугаараа тоглолтоо чимэх нь бүжгийн хамтлаг, дуучин дуулахаас илүү өргөн хүрээний сурталчилгаа болдог. Найруулагч Б.Баатарын найруулгаар Шанхайн экспод тоглолтоо тавьсан. Хатад, ноёдын хувцас өмссөн манай загвар өмсөгчдийн зүг хүмүүс амьсгаа даран анхаарлаа төвлөрүүлж харагдсан.
Өмнө нь ийм бүрэлдэхүүнээр явж байгаагүй юу?
Тийм ээ. Энэ бүрэлдэхүүнээрээ би Манжуурт, Лос Анжелост дизайнер Отгонжаргалын тоглолтыг хийсэн. Эрээнд Монгол, Орос, Хятад улсын Монгол үндэсний хувцасны фестивалд уригдан 20-иод модельтой оролцсон. Мөн 2014 оны арванхоёрдугаар сард Тайландад маш том тоглолт хийсэн. Тус улсаас ихэнх зардлыг нь даагаад, Хотын захиргаа дэмжсэний үндсэн дээр явах болсон. 35 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тоглолтоос гадна уран зургийн үзэсгэлэн, Монгол хоолны өдрүүдийг зохион байгуулсан. Нэгэнтээ л Монголыг сурталчлах учраас гээд илүү өргөн хүрээтэй хийх ёстой гэж бодсон. Тэнд хоёр тогоочийг 10 хоног ажиллуулсан. Хуушуур бууз, хорхог гээд л үндэсний хоолоо гадныханд амтлуулсан. Миний хамгийн анх хийсэн томоохон арга хэмжээ тэр юм уу даа.
Бусад оронтой найрсаг харилцаатай байх нэг зам бол соёл учраас та бүхний хийсэн ажлууд эх орноо дэлхийд сурталчлах ач холбогдолтой гэж хараад байна?
Миний хувьд улс хоорондын харилцаа соёлоос эхэлнэ гэж боддог. Хүн хоорондоо ярих нэг өөр, урлагаар харилцах бас өөр. Туркийн талаар кино, урлагийг нь үзээд илүүтэй ойлгоно. Солонгосыг хоол, заншил, хувцсаар нь мэдэж авах боломжтой. Улс төр яриад хоорондоо дотно болдоггүй. Тиймээс соёлоор дамжин энэ харилцаа илүү нээлттэй болдог юм байна гэж ойлгосон.
Мэргэжлийн бус хүн гэхэд дэлхийн хэмжээний загварын шоунд их мэдрэмжтэй ханджээ?
Надад энэ салбарт ямарч туршлага байхгүй. Миний өөрийн мэргэжил нэмэр болсон юм шиг. Гадаадад тоглолт хийхийн тулд би хувцастай байх ёстой, бас тоглолтоо хийх зардалтай байх ёстой. Тэгвэл энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг цаасан дээр буулгаж гаргалгааг нь хийнэ. Дэлхийн тайзан дээр тавих том тоглолт хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ зүтгэл, сэтгэл гаргасны дараа маш их таашаал авсан. Шанхайн экспо дээр тайзан дээр загвар өмсөгчид алхаад түүнийг нь гадаадын хүмүүс дуу алдан үзэх шиг таашаал байдаггүй юм билээ. Хамаг биеийн шар үс босоод зүрх дэлсээд нулимс асгарна шүү дээ.
Миний хөдөлмөрийн үр дүн гэж бодохоор сэтгэл хөдөлгөм байдаг байх?
Би ерөөсөө тэгж бодоогүй. Харин тайзны ард үзэгчид суугаад Монгол гэдэг нэрийг дуудахад өөрийн эрхгүй огшино. Түүнээс өмнө Арабын Эмират улс бүжиг хийсэн юм. Ер нь дийлэнх орон бүжиглэнэ. Гэтэл манайх Монголын түүхэн тоглолт хийсэн болохоор олон хүний сонирхлыг татсан байх.

-Харийн хүмүүст аль үеийг харуулсан үндэсний хувцас илүүтэй таалагддаг бол?
-Гадныхан чинь урлаг соёлын асар их мэдрэмжтэй. Хүннүгийн үеийн дараа Чингисийн дүртэй хүн Н.Жанцанноров гуайн аян дээр гараад ирэхэд л хүн бүр сүрддэг юм билээ. Тавилт дээрээ Чингис хааныг алсыг харж тэнгэр ширтсэн байдлаар сэтгэмжилсэн. Харин хатдыг газар шагайхгүй эрхэмсгээр ёслохдоо тонгойлгүй, доошоо намсхийснээр зохиомжилсон. Тухайн үед хатдад ёсолж байгаа хүмүүсийн зүрх нь үхдэг тийм л ихэмсэг язгуур байжээ. Эрхэмсэг дээд, тэнгэрийн чанарыг хувцаслалт, байгаа байдал харцаараа мэдрүүлдэг байж… Тэр мэдрэмжийг л үзэгчдэд төрүүлэхийг хүссэн.
-Мэдээж та бүхний хөдөлмөр зүтгэлийг тэнд үзсэн бүх хүн өөрийнхөөрөө үнэлсэн байх. Харин та өөрөө ямар дүгнэлтийг хийсэн бэ?
-Миний ажигласнаар бүх л хүн биширсэн. Ямар гоё охид вэ, монголчууд ийм царайлаг юм уу гээд л гайхдаг. Тэр бүх мэдрэмж чинь нь л миний ажлын үр дүн байхгүй юу. Хүмүүсийн авсан таашаал, сэтгэл хөдлөлөөс сайтар сурталчилж өглөө гэх дүгнэлтэд хүрч байгаа юм. Бас би тухайн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тулж ажилладаг. Илүүтэй мэдээлэл түгээнэ гэдэг утгаараа… Тоглолт дууссаныхаа дараа хаашаа ямар сувгаар цацагдахаа жин тан болгоод явдаг гэсэн үг. Тэр хэмжээгээр тухайн орны ард иргэд мэдээллийг авна.
-Гадаадад загварын тоглолт хийж, зохион байгуулж, хувиасаа хувцас хийлгэж байна гэхээр та их баян хүн үү?
-Юу гэж баян байх вэ дээ. Баян байсан бол аль хэдийнэ нөгөө сэтгүүлүүдийн баатар болчихсон явна биз дээ. Би сэтгэлээрээ л баян хүн. Зарим найз “Чи үнэн тэнэг юм аа. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна гэж явсан хэрнээ загварт яагаад ийм их сэтгэлээрээ ханддаг юм бэ” гэж зэмлэдэг.
-Гадаадад тоглолт хийж явахдаа өөрсдийгөө хэрхэн харьцуулав. Бусад орноос суралцах юу байгааг анзаарсан бэ?
-Лос Анжелос, Нью Йоркт Монголоос моделиуд очлоо. Ямар түвшинд байх бол гэсэн бодолтой байв. Өчүүхэн ч гологдоогүй. Харин ч хүний нүдэнд өртсөн. Мэргэжлийн түвшинд төдийгүй, бүгд өндөр боловсрол эзэмшсэн ялгааг харсан. Зарим нь дээд сургуулийн оюутан гэдгийг сонсоод гадаад хүмүүс гайхсан. Загвар өмсөгч хүн дээд боловсролоор яадаг юм гэж асуусан. Тэдэнд загвар өмсөөд насаараа цалин авдаг болохоор дээд боловсролын шаардлага байдаггүй л дээ.

Манайд загвар өмсөгч мэргэжлийн талаар үнэлэмж байдаггүй юм биш үү?
Эрдэмтдээ үнэлдэггүй улсад загвар өмсөгчдийн үнэлэмж ямар байх вэ. Тэр мундаг эрдэмтэн, инженерийг Монгол улс, Засгийн газар нь үнэлэхгүй байхад юу модель биз дээ. Тэгэхээр ийм оронд амьдарч байгааг ойлгож байгаа учраас ирээдүйгээ харж хоёр дахь мэргэжлээ эзэмшиж байна. Дандаа хоёрдогч хувилбар монголчуудад байдаг. Гэтэл гадаадад би үүнийг чадна хийнэ гэвэл заавал өөр мэргэжил эзэмших шаардлагагүй. Цагийн гарз гэж үздэг.
Өнөө үед хөх зүү хөндлөн барьж чаддаггүй хүмүүс олширчээ. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
Хөх зүү хөндлөн барьж чаддаггүй… Энэ үг надад гаж сонсогддог. Харамсалтай нь энэ үгийг хэлдэг хүн манайд их олширчээ. Хөх зүү хөндлөн бариагүй гэхээр яадаг юм. Хүн унасан цамцны товчоо бариад хувцас засварын газар очих юм уу. Мэдээж гэртээ оёно биз дээ. Энэ чинь амьдралд байдаг зүйл. Эмэгтэй хүн болгон амнаасаа гаргаад бахархаад байх үг биш гэж боддог. Оёж чадахгүй бол дуугүй байх хэрэгтэй. Хоол хийж чадахгүй, хөх зүү хөндлөн барьж чаддаггүй гэхээр миний яс хавталздаг юм. Яаж өрх гэрээ авч явна даа гэж өмнөөс нь санаа зовдог. Одоогийн залуучууд би хөөрхөн, сайхан л бол боллоо гэж боддог. Ээж аавын үед чи гэрийн ажил хийж чадахгүй яаж айлын эхнэр болох юм гэж загнадаг байсан. Гэтэл тэр нь үнэн л байсан. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн өөрийнх болоогүй үед л хүчинтэй байдаг. Зөвхөн хөөрхөн дээр амьдрал тогтохгүй.
Гэрийн эзэгтэй гэснээс энэ салбарт ажиллаж байгаа хүнийг хувьд өөрийгөө хувцаслачихна биз дээ?
Бага байхдаа би том хувцсыг өөрийнхөө биед тааруулаад л хэлбэр дизайн оруулаад өмсчихдөг байсан. Манай ах Чехт сурдаг байлаа. Тэндээс торго шиг даавуу авчраад өмд хиймээр байна гэв. Гадаадад амьдарч байсан хүн чинь огт өөр сэтгэлгээтэй. Аав тэр үед цагдаагийн хурандаа байсан. Гэнэт цэргийн калпитай өмдний загвараар өмд хийх санаа төрөөд хийж байлаа. Өнөөдөр бол өөртөө хувцас оёод суух үнэндээ зав байхгүй.
Загварын салбарт ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
Загварын салбарт хийх нэг мөрөөдөл бий. Шоу хийх, улсаа сурталчлах бол цаг хугацааны л ажил. Тэр бол Монголд загварын ордон байгуулах хүсэл юм даа. Биелэх байх аа.

Багаасаа л оёж хатгадаг энэ салбарт элэгтэй хүн яагаад маркетингийн мэргэжлийг сонгочихсон юм бэ?
-Би уг нь дизайнер болно гэж бодсон юм. Гэтэл уран зургийн авьяас байдаггүй. Би тоо, түүхийн хичээлдээ сайн байлаа. Тэгээд МУИС-т эдийн засгийн чиглэлээр шалгалт өгч тэнцсэн. Санхүү эдийн засгийн ангид орсон ч нэгдүгээр курс төгсөх үед Маркетинг менежментийн анги шинээр нээгдэж буй сургаар шилжчихсэн.
Шинэхэн маркетерийн анхны ажил юу байв?
-Монголын залуучуудын холбоонд хэдэн сар ажиллаад Улсын их дэлгүүрт маркетингийн хэлтэст орсон. Анх тэнд ороод маркетингийн талаар ярьж худалдагч нарт үйлчлүүлэгчдийг хэрхэн утгах ёстойг заахад ойлгохгүй инээлддэг байсан. Лангуу байрлуулах, бараа өрөх гээд бага зэргийн өөрчлөлтүүдийг хийж амжсан. Тэгж байтал ХИД хувьчлагдаж захирлаар нь ажиллах санал ирсэн. Надад өөрийнхөө сурсан эрдмийг бодит амьдралд хэрэгжүүлэх боломж олдсон. Захирлаар очиход бүх лангуу нь хоосон байв. Амьдрал хэцүү байгаа юм чинь лангуугаа хоёр хуваагаад талд нь хүнс, нөгөө хэсэгт нь бараа зарж яагаад болохгүй гэж бодов. Тэр үед гадаа бөмбөгөр худалдааны төв үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэдгээр хүнд хямд хөлсөлье гэж шийдсэн. Тавиур дээр бараагаа тавьж, худалдагчийн форум өмсөх шаардлагыг тавьж байлаа. Тэгсэн ХИД Их дэлгүүрээс илүү эрэлттэй болсон. Тухайн үедээ шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан. Бусад дэлгүүр хоосон байхад ХИД л хөл хөдөлгөөнтэй байлаа.
Эргээд харахад та амьдралдаа их олон дүрд "хувирчээ". Тэр бүхнээсээ ололттой юуг “шүүрэв”?
Амьдралын таашаал өгсөн нь загвар, эдийн засгийн ач холбогдолтой гэвэл миний өөрийн бизнес, ажил амьдралын туршлага гэвэл ХИД-д мэргэжлээрээ ажиллаж байсан үеүд. Тэр бүх ажил мэдээж өөрийн зохион байгуулалт, хичээл зүтгэлээс бий болж байгаа ч намайг ухааруулсан байх. Яагаад гэвэл би бүхнийг сурчихсан хүн байгаагүй. Хийсэн ажил болгон амьдралд минь өгөөжөө өгсөн.
Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, А.Ариунболд, О.Сүхбат
Гэрэл зургийг Bluefin ресторанд