Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр 12:00, 17:00, 22:00 цагуудад сонгуулийн ирцийн мэдээлэл өгнө гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Монгол Улсын сонгогчид өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна.
УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 мянга гаруй төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.