ОХУ-ын байлдааны онгоцыг унагасандаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс уучлал гуйсан. Энэ нь Москва, Анкарагийн хоорондох дипломат хэрүүлийг намжаах суурь болж өглөө. Арваннэгдүгээр сард Туркийн цэргийнхэн Сиритэй хиллэдэг хэсэгт ОХУ-ын Су- 24 онгоцыг буудаж унагасан хэрэгт ноён Эрдоган харамсал илэрхийлж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчид бичсэн тухай Турк, ОХУ-ын эрх баригчид мэдэгдлээ. ОХУ-ын нисгэгч амь үрэгдсэн уг хэргээс болж Туркийн гадаад худалдаа, аялал жуулчлалын салбар ноцтой хохирсон юм.
Туркийн удирдагч хоёр улсын харилцааг сэргээж, бүс нутгийн хямралыг шийдвэрлэх, терроризмтай тэмцэхэд хамтран ажиллахыг уриалсан байна. Уриалгад ямар хариу өгсөн нь тодорхойгүй ч Туркийн тал уучлал гуйсан тухай Москва мэдээлсэн нь хүлээн авлаа гэсэн дохио болж буйг ОХУ-ын дипломат, шинжээчид тайлбарлаж байна. Таван жил царцанги байсан Турк, Израйлийн харилцаа хэвийн болсон тухай мэдэгдсэний дараахан уг мэдэгдэл гарчээ.
Турк, Израйлийн харилцаа хэвийн болсноор эрчим хүч, аюулгүй байдал, тагнуулын салбарт хамтран ажиллах шинэ үе эхэлж байна. Дээрх хоёр үйл явдал нь Анкара “хөршүүдтэйгээ найрсагаар зэрэгцэн орших” хуучин зарчимдаа тулгуурлан, тасарсан хэлхээ холбоогоо эргүүлэн сэргээхийг оролдож буйн илрэл боллоо. Хуучин зарчим нь Ойрх дорнодод өрнөсөн “Арабын хавар”, хөрш Сирид дэгдсэн иргэнийн дайнаар тасалдсан юм.
Сирийн сөргөлдөгч талуудыг дэмждэг Турк, ОХУ-ын харилцаа сэргэх нь мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх дипломат хүчин чармайлтад учирч буй саад тотгорыг багасгахад тустай. Гэхдээ Туркийн эрх баригчид ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах шаардлагаасаа ухрахгүй болов уу хэмээн шинжээчид үзэж байна. Байлдааны онгоцыг нь унагасан явдлыг ноён Путин “араас хутгалсан хэрэг” хэмээн үзэж, Турк улсад эдийн засгийн өргөн цар хүрээтэй хориг тавьсан. Хориг арга хэмжээнд ОХУ-ын жуулчдын гол зорьдог гзарын нэг болох Турк улсад хийх аялал багтжээ.
Истанбул, Анкарад бөмбөг дэлбэлснээс хойш тоо нь хорогдсон өрнөдийн аялагчдыг нөхөж байсан ОХУ- ын жуулчид Туркэд ирэхээ болив. Энэ нь тус улсын аялал жуулчлалын салбарт том цохилт болсон. Мөн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон ОХУ-ын барилга угсралтын салбарт ноёрхож байсан Туркийн барилгын компаниудын үйл ажиллагаанд ноён Путин хориг тавьсан юм. Ноён Эрдоганы захидалд “Амь үрэгдсэн орос нисгэгчийн ар гэрийнхний уй гашууг хуваалцаж, хувийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Биднийг өршөөнө үү” гэснийг төлөөлөгч нь мэдэгдэв. Мөн буудуулсан онгоцноос үсэрсэн нисгэгчдийн нэгийг хөнөөсөн иргэнд хэрэг үүсгэсэн тухай Туркийн дээд тушаалын албаны хүн нь тайлбарлав. Альпарслан Челикийг хуулийн дагуу шүүх шаардлагыг Кремлиэс тавьж байсан ч Туркийн эрх баригчид хангалттай баталгаагүй гэсэн үндэслэлээр няцааж иржээ. Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах хүчин чармайлтад оролцож буй ОХУ-ын шилдэг шинжээчийн нэг Виталий Наумкин ноён Эрдоганы захидлыг “нэг шат урагшилсан алхам” хэмээн тодорхойлов.
Уучлал гуйсан явдал нь Турк улс Сирийн асуудлыг оролцуулаад эвлэрэх арга зам эрэлхийлж буйн илрэл хэмээн тэрбээр “Интерфакс” агентлагт тайлбарлажээ. “Анд нөхдийнхөө тоог ихэсгэж, атаат дайсныхаа тоог багасгая” хэмээн Ахмет Давутоглугийн халааг авч шинээр Ерөнхий сайд болсон Бинали Йылдырым энэ сард уриалсан. Тэрбээр Туркийг ОХУ, Израйль төдийгүй Сири, мөн Исламын ахан дуүсийн Засгийн газрын эсрэг цэргийн эргэлт зохион байгуулсан.
Үүнээс болж түнжин хагарсан Египеттэй ч сайн хөршийн харилцаа тогтоохыг уриалж байна. Анкара нь Сирийн дайнд гүйцэтгэж буй ОХУ-ын үүрэг, Туркийн курдууд зонхилдог зүүн өмнөд бүс нутаг дахь Курдистаны ажилчны намын эсрэг дотоодын тэмцэлтэй нь зэрэгцэн АН У-ын дэмжлэгтэй курд босогчид идэвхжиж байгаад онцгой сэтгэл зовдог боллоо. Эрх баригчид уучлал гуйсан нь “Асар хэрэгтэй ч хэт хожимдсон байж болзошгүй прагматизм Туркийн гадаад бодлогод эргэн ирж буйн илрэл” хэмээн Истанбулын Эдийн засаг, гадаад бодлогын судалгааны төвийн захирал Шинан Улген тайлбарлаж байна.
Лаура Питель