Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан хязаалангийн уралдаан эхэллээ. Гарааны зурхайгаас 342 үрээ эргэлээ.
Энэ жил хязаалан насны 385 үрээ бүртгүүлснээс эрлийз, нас хэтэрсэн гэх шалтгаанаар өнөөдөр 342 нь уралдаж байна. Өнгөрсөн жил шүдлэн насанд айрагдсан гурван үрээ энэ жил хязаалан насанд уралдаж байна.
Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэх ёстой байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж хоёр цаг хойшлуулаад байна.