Дэлхийд 40 орчим төрлийн алтанхундага ургах бөгөөд дийлэнх нь алтан шар дэлбээтэй байдаг. Харин манай улсад ургадаг нь цав цагаан цэцэгтэй. Архангай аймгийн Булган сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд нэлээд их хэмжээгээр ургадаг.
Алтанхундага нь 10-15 см өндөр ургадаг, олон наст ургамал юм. Иш нь бүдүүн, хүрэн өнгөтэй бөгөөд түүнээс салаалж цайвар ногоон өнгийн нарийн шилбэнүүд гардаг. Хаврын яргуйтай зэрэг дэлбээлдэг.
Шар гол бүхий гоёмсог цэцэгтэй бөгөөд нэг нэгээрээ байрладаг, навчнууд нь зуйван, 2.5 миллиметр урттай. Монголын анагаах ухаанд эртнээс хэрэглэж ирсэн, зүрх судасны олон төрлийн өвчинд тустай гликозид хэмээх бодис агуулдаг. Зүрхний өвчинд хэрэглэхдээ тун хэмжээг алдаж болохгүй. Хүндээр хордуулах аюултай талаар Ч.Буянбадрахын “Монгол орны лавлах” эмхтгэл номонд бичжээ