Монгол улсад сүүлийн үед архидалт газар авч, түүнтэй холбоотой сөрөг үр дагаврууд нийгэмд их хэмжээгээр гарах болсон. Эрдэнэт хүний амь нас шилтэй архинаас ч хямдхан болсныг архидалттай холбоотой хүн амины хэргүүд гэрчилнэ.
Одоогоор Монгол улсын нэг хүн амд 33 литр согтууруулах ундаа ноогдож байна. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давбал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмээн үздэг байна. Гэтэл манай улсад гарсан тоо нь хэр хэмжээнд хүрснийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.
Энэ байдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааралдаа авч, архидалт Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрчээ. Тийм ч учраас 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хуралдаанаар архидалттай тэмцэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн төрийн ёслолын элдэв арга хэмжээний үеэр үндсэн ширээнүүдийг архигүй байлгахыг уриалахаар зэхэж байгаа гэнэ. Юутай ч энэ бүхнийг тэрээр өөрөөсөө эхэлж “Ерөнхийлөгчийн ширээ архигүй байна” хэмээн уриалах ажээ.
Архидалт газар авч, архинаас үүдэн эрдэнэт хүний амь нас ихээр сүйдэх болсон нь дайн болж буй газар амиа алдагсадын тооноос ч давах болжээ. Харамсалтай нь архидалт улам бүр газар авахын зэрэгцээ нас нь залуужиж байгааг мэргэжлийн хүрээнийхэн харуусан ярьж байна. Манай улсын нийт хүн амын 51,2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн баримт байна.
Хүн амынх нь дийлэнх нь архийг хэтрүүлэн хэрэглэгч болчихоод байхад эрхэм хууль тогтоогчид хувийн ашиг сонирхлоо илүүд үзэн шар айрагны сурталчилгааг нээлттэй болгож, спиртийн үйлдвэрүүдийн нээлтэн дээр төр баригчид малийтал зогсон архийг сурталчилдаг нь гайхалтай бас шившигтэй. Харин бусад орны хувьд "би үхэхээр чи үх" гэдэгчлэн архины импортыг хориглож, экспортод анхаарлаа хандуулан ажиллаж, элдэв төрлийн ил далд сурталчилгааг бүрэн хаадаг байна. Гэтэл манай архины үйлдвэрлэгчид өөрсдийнхөө мундаг архи хийдгийг гайхуулаад байдаг атлаа зөвхөн дотоодынхоо иргэдийг архинд живүүлээд суугаад байдаг.
Гэвч энэ бүхнээс үл хамааран 60 гаруй төрлийн өвчин эмгэг үүсгэж, хүний тархи мэдрэлийг бүрэн эзэмддэг энэ аюулт дайснаас хол байх сонголт таны гарт бийг энд сануулах нь илүүц биз ээ.
Үндэсний портал GoGo.mn сайтын сурвалжлах групп архидалтын эсрэг нийтлэл, сурвалжлагуудыг та бүхэнд цувралаар хүргэх болно.
О.Ариунбилэг