“Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин усан туулай жилийн сар шинийн баяр болох гэж байна. Монголчууд цагаан сарын баяраар хоол унд, бэлэг, золголтод ихээхэн ач холбогдол өгдөг.
Үндэсний статистикийн хорооноос Цагаан сартай холбоотой хэрэглээний үнийн багцын талаар мэдээлэл гаргажээ. Үүнд монголчууд цагаан сараар ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо танилцуулсан байна. 2019 онд нэг өрх 927 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2020 оноос хойш 1.2 сая төгрөгийг зарцуулдаг болжээ.
Нас насны гэр бүлээс сар шинийн баяраар хэдэн төгрөг зарцуулдаг талаар тодрууллаа.
20-30 насны гэр бүлийн төлөөлөл “Манай гэр бүлийн хувьд сар шинийн баяраар Дархан хот руу аав ээжийндээ очин шинэлдэг. Хот хоорондын унааны зардал 100 мянган төгрөг болдог. Нийтдээ дөрвөн айлаар золгуут хийдэг тул золголтын мөнгөнд 100 мянга-150 мянган төгрөгийг зарцуулдаг. Гэхдээ гэртээ хүрч ирээд хэвийн боовны хэлбэртэй бялуу захиалгаар хийлгэн бага зэргийн ширээ засаж таардаг. Үүнд нийтдээ 100 мянган төгрөг зарцуулдаг” гэлээ.
- Хоол хүнс – 100 мянган төгрөг
- Золголт – 100-150 мянган төгрөг
- Бусад зардал – 100 мянган төгрөг
- Нийт- 350 мянган төгрөг
30-40 насны гэр бүлийн төлөөлөл “Залуу гэр бүл учраас ширээ засаж, зочид урин цай уулгадаггүй учраас хоол хүнсний зардал харьцангуй бага гардаг. Энэ жилийн хувьд 40 нас хүрэх дөхөж байгаа тул гэртээ оруулж цай уулгая гэж бодож байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэлээн өссөн тул архи дарс орохгүйгээр хоолны зардал 400 орчим мянга болохоор байна. Дээл хувцас бэлддэггүй. Энгийн хувцастай золгочихдог. Золголтын мөнгө нэлээн өндөр гардаг. Хоёр талдаа зургаа, долоон айлаар ороход нийт 400-500 орчим мянган төгрөгөөр золгож таардаг. Ээжийнхээ цагаан сарын бэлтгэлийг эгч дүү нартайгаа нийлж хийдэг тул нэг айлаас 500 мянга орчим төгрөг гардаг. Ингээд нийт 1.3 сая орчим төгрөгөөр сар шинийн үйл ажиллагааг давах нь дээ” гэв.
- Хоол хүнс – 400 мянган төгрөг
- Золголт – 400- 500 мянган төгрөг
- Бусад зардал – 500 мянган төгрөг
- Нийт-1 сая 300 төгрөг
40-50 насны гэр бүлийн төлөөлөл "Энэ жил цагаан сарын баяраар бага хүүдээ дээл хийж өгнө. Өөрөө дээлээ урладаг учраас материалын үнэ 100 мянган төгрөг болсон. Баярын ширээний төсөв дунджаар 300 мянган төгрөг байна. Манай гэр бүл орон нутагт байдаг учраас золгуут хийх айл олон. Золголтын мөнгө 200-300 мянган төгрөгийн хооронд байдаг. Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд үнэтэй бэлэг бэлдэхээс илүү гар цайлгах үүднээс бэлэн мөнгө л өгдөг болсон" гэв.
- Хоол хүнс – 300 мянган төгрөг
- Золголт – 200-300мянган төгрөг
- Бусад зардал – 100 мянган төгрөг
- Бэлэг- 400 мянган төгрөг
- Нийт- 1 сая 200 төгрөг
50-60 насны гэр бүлийн төлөөлөл “Цар тахлын үеэр сар шинийн баяр тэмдэглээгүй учир энэ жил өргөн дэлгэр болох шинжтэй. Хамаатан садан, дүү нар золгуут хийнэ гэж их ярьцгааж байна. Манайх хөгшин ээжтэйгээ цагаан сараа хамт тэмдэглэдэг тул зардал өндөр гардаг. Хэвийн боов, өвчүү, баярын ширээний төсөв дунджаар 500 мянга болдог. Энэ жил нийт 78 хүн золгуут хийнэ. Бэлгийн зардал нийт 1сая 300 мянга орчим гэсэн тооцоололтой байна. Одоо хөгширч байгаа болоод ч тэрүү айл хэсэхээс илүү зочид их ирдэг болжээ. Хөгшин ах, эгч,найзуудынхаа аав, ээж дээр очиж золгодог. Золголтын мөнгө дунджаар 200 мянга- 300 мянган төгрөгийн хооронд байдаг. Энэ жилийн хувьд өмнө жил хийлгэсэн дээлээ өмсөнө” гэлээ.
- Хоол хүнс – 500 мянган төгрөг
- Золголт – 200- 500 мянган төгрөг
- Бусад зардал – 500 мянган төгрөг
- Бэлэг- 1 сая 300 мянган төгрөг
- Нийт- 3 сая төгрөг