Монголчууд битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг. Хэрэв хүнээс мөнгө, эд бараа зээлсэн бол даруйхан эргүүлэн өгч, хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзаж эвлэрдэг уламжлалтай. Үүнээс гадна айл бүхэн бурхан шүтээнээ тахин, гэрийнхээ тоос шороог цэвэрлэж, идээ будаагаа засдаг. Энэ өдрийн гол ёсын нэг нь Лхам хурах ёсон.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан Гандантэгчэнлин хийдэд битүүний орой ном хурдаг уламжлалтай. Өвлийн адаг сарын битүүний шөнө 23:00 цагаас эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл хурдаг Цэдэр номыг жилдээ ганц удаа уншдаг. Энэ нь Цэдэр Лхам бурхан ертөнцийг эргэж байна гэж үздэг түүхтэй учраас тухайн өдөр тахиж байгаа хэрэг юм байна.
Энэ хуралд суусан сүсэгтэн олон ирэх жилд барцадгүй амар амгалан байх ерөөлтэй аж.
Тэгвэл XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн угтан Лхам хурах ёсон Гандантэгчэнлин хийдэд боллоо.