Геополитикийн асуудлаас шалтгаалсан тээвэр логистикийн асуудал ирэх 5-8 жилд ч үргэлжлэх магадлалтай гэж Монголын логистикийн холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболд мэдээллээ.
Монгол Улсын хувьд агаарын тээвэр чухал гарц болохоор байгаа ч шинэ нисэх буудлын карго тээвэрлэлтийн асуудлыг одоо ч бүрэн шийдээгүй байгааг онцолж байна.
Одоогоор Европын Холбоонд бүртгэлтэй автомашинууд Беларусь талдаа ачаагаа буулгаад, тэндээс нь толгой чиргүүл солих маягаар үйл ажиллагааг явуулж байгаа аж. Ингэснээр тодорхой хэмжээгээр зардал нэмэгдэхээр байгаа ч Европын Холбооноос Монгол Улсыг чиглэсэн ачаа тээвэр зогсоогүй байгааг мэдээлж байна.
Олон улсад Ази руу чиглэлтэй бараа, бүтээгдэхүүнд хориг тавьсантай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх импортын барааны хугацаа болон хориглосон барааг устгах гэх зэрэг хүндрэлүүд үүсээд байгаа юм.
Европын орнууд руу экспортлох ачаа, бараа нь БНХАУ-ын боомтуудад ачаалал үүсгээд байна. Тиймээс БНХАУ-ын талтай энэ талаар харилцан ярилцаж, зохицуулалт хийх шаардлагатай байгааг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирал Д.Дөлгөөн мэдээллээ.
Г.Хулан