НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Япон Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож байна. Мөн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсад сайн дурын гишүүн илгээсний 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд ЖАЙКА байгууллагын Монголд гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тус байгууллагаас хэрэгжүүлсэн дэд бүтэц, хот байгуулалтын салбарын төсөл хөтөлбөрүүдийн талаар толилуулж байна.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Б.Заяа:
"Дэд бүтцийн салбарт ЖАЙКА нь 1990 оноос эхлээд төмөр замын тээвэрлэлтийн чадавхыг бэхжүүлэх, зам, гүүрэн замын бүтээн байгуулалт зэрэг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн суурийг хангахуйц мега төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Мөн тухайн салбарын албан хаагчид тогтвортой хэрэгжилтийг хангаж чадахуйц Япон загварын менежментийн технологи дамжуулах хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, хөгжлийн стратегийг боловсруулах зэрэг чухал төслүүдийг үе шаттайгаар гүйцэтгэсэн" гэлээ.
ЖАЙКА-гаас Иений хөнгөлөлттэй зээлийн төслөөр дамжуулан Чингис хаан олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллаж, 2021 оны 7-р сарын 4-ний өдөр ашиглалтад оруулсан билээ. Монгол Улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшлийн ААН хариуцахаар болж, Японы ААН-ийн түншлэл болон Монгол Улсын төрийн өмчит компани хамтран Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат:
“Монгол-Японы хамтран хэрэгжүүлсэн хамгийн томд тооцогдох энэ төсөл нь зөвхөн нисэхийн салбарын хөгжилд ахиц дэвшил авчирснаар хязгаарлагдахгүй. Энэ төсөл барилга, ложистик, инженер техникийн ажилтнуудын боловсрол, туршлагад маш их өгөөж өгсөн гэж би үздэг. Цаашдаа ийм томоохон төсөл хэрэгжих ёстой. Энэ болгонд ЖАЙКА байгууллага Монгол Улсыг дэмжинэ гэдэгт эргэлздэггүй” гэлээ.
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо:
"Чингис хаан нисэх онгоцны буудлын өдөр тутмын үйл ажиллагааны 51 хувийг Японы ААН-үүдийн түншлэл, 49 хувийг Монголын тал эзэмшиж, Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байна.
Бид нисэх онгоцны буудлын аюулгүй байдал, тав тухыг чухалчлан үзэж, Монгол Улсын өдгөө хүртэлх туршлага, мэдлэгийг Япон загварын буюу олон улсын стандартыг хангахуйц менежменттэй хослуулан онгоцны буудалд хамгийн тохиромжтой менежментийг хэрэгжүүлэн ажиллахыг зорьж байна" гэлээ.
ЖАЙКА нь Монгол Улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр шат дараатай техникийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг.
Тодруулбал,
- 2007-2009 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа
- 2010-2013 онд Хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төсөл
- 2014-2018 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл тус тус хэрэгжүүлсэн.
Хот байгуулалтын салбарын хөгжлийн төслүүдийн удирдагч Нагаяма Кацүхидэ /Ph.D/:
"Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа"-ны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хот бол Монгол Улсын хөгжлийн салшгүй чухал хэсэг бөгөөд хэрхэн төлөвлөлтийн дагуу зөв хөгжүүлэх гэсэн хүлээлтэд бидний хэрэгжүүлсэн техникийн хамтын ажиллагааны төслүүдийн үр дүн тусгагдаж, бодит хувь нэмэр оруулсаар байгаад туйлын талархалтай байна.
Түүнчлэн нийслэл Улаанбаатар хот илүү бие даасан эрх зүйн орчин, төсөв санхүүгийн зохицуулалттай болж байгаа тухай мэдээлэл авсан. Энэ нь Улаанбаатар хотын хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой” гэв.
ЖАЙКА байгууллага нь 1990 оноос эхлэн Монгол Улсын зам тээврийн дэд бүтцийн салбарт олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, төмөр замын салбарт Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих байгууламжийг шинэчлэн байгуулах болон төмөр замын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, суурь замыг засварлах зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн.
Мөн Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр буцалтгүй тусламжаар 2003 онд Нарны зам, 2012 онд Төмөр замыг давсан 895 метрийн урттай Нарны гүүрийг байгуулсан. Нарны гүүр нь Монголын анхны ган хийцлэлтэй металл гүүр бөгөөд 3.7 тэрбум иений буцалтгүй тусламжаар Японы орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн байгуулжээ. Эдгээр төслийн үр дүнд, ачаа тээвэр, замын хөдөлгөөний ашиглалт сайжирсан байна.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:
“Өнөөдрийн байдлаар Нарны зам хамгийн эвдрэл гэмтэл багатай, ус зайлуулах систем өндөр түвшинд хийгдсэн зам байна. Хэдийгээр олон жил болж байгаа ч чанарын өндөр түвшнээ барьж байгаа бүтээн байгуулалт болсон. Нарны гүүр мөн Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг, эрэлтийг хангах томоохон бүтээн байгуулалт юм.
Бид ЖАЙКА-тай цаашид хамтарч, олон бүтээн байгуулалтын асуудлыг шийднэ гэж бодож байна” гэлээ.
Улаанбаатар хотын тээвэр, нийтийн тээврийн дэд бүтцийн ашиглалтын талаар мэдээлэл цуглуулах судалгааны төслийн мэргэжилтэн Оказаки Акио:
“Улаанбаатар хотод хотжилт маш хурдтай явагдаж байна. 10-аад жилийн өмнө боловсруулж байсан “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан тооцооллоос хурдацтайгаар хүн ам, авто машин нэмэгдэж байна. Тиймээс өнөөгийн замын түгжрэлийн асуудал ноцтой хэмжээнд хүрсэн бөгөөд, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 5,10 жилийн дараа маш хүнд нөхцөл байдал хүлээж байна. Бусад орны хотуудтай харьцуулахад Улаанбаатарт авто замын сүлжээ сайн хөгжөөгүй байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан юм. Тиймээс бид "Улаанбаатар хотын тээвэр, нийтийн тээврийн дэд бүтцийн ашиглалтын талаар мэдээлэл цуглуулах судалгаа"-г хийж, авто замын сүлжээг хэрхэн сайжруулах, ямар төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх шаардлагатай зэргийг тооцоолол, мэдээлэлд үндэслэн судалж, танилцуулахаар төлөвлөж байна” гэв.
ЖАЙКА нь, Барилга хот байгуулалтын яам болон Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019 оноос Монгол Улсын "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр дамжуулан Засгийн газраас хэрэгжүүлж буй "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд, “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” болон “Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр”, бодлогын баримт бичгүүдийг эмхлэн боловсруулах зорилготой юм.
Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат:
“БХБЯ нь ЖАЙКА-тай 2007 оноос хойш хот байгуулалтын салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд нийт таван удаагийн төслийг хамтран хэрэгжүүлээд байна. Энэ онд дуусаж байгаа "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл"-ийн нэг зорилго нь Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн” гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Эрдэнэбаяр /Ph.D/:
“Үндэсний хөгжлийн газар ЖАЙКА-тай хамтран Монгол Улсын урт хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах чиглэлээр сүүлийн гурван жил судалгааны ажил хийсэн. Энэ хүрээнд 21 аймагт хэлэлцүүлэг хийж, Монгол, Японы эрдэмтэд маш үр дүнтэй хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын урт хугацааны бодлогод хэрэгтэй суурь судалгаануудыг хамтран гүйцэтгэлээ.
Энэ судалгааны бас нэг онцлог нь Монгол Улсын орон зайн хөгжлийн бодлого төлөвлөлт буюу бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг боловсруулахад Япон-Монголын хамтарсан 100 орчим эрдэмтэн маш үр дүнтэй хамтран ажиллаж, төслийг бэлэн болгож, Монголын Засгийн газарт хүлээлгэж өгөөд байна” гэв.