Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд өнөөдөр манай улсаас хоёр тамирчин зодоглосноос Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө 2022 оны Тбилисигийн их дуулгын аварга, 20 настай, Өмнөд Солонгосын Хух Мимитэй барилдав.
2022 оны Улаанбаатарын их дуулгын аварга 23 настай Л.Энхрийлэн өрсөлдөгчөө торгуулиар ялж хүрэл медаль хүртлээ.