Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар арван шинэ сайдаар "хүч" нэмлээ.
Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж буй нь, Хотын дарга байсаар атал дахин Нийслэлийн асуудал хариуцсан сайд болж буй нь, Улсын аварга, УИХ-ын гишүүнээс спорт, олимпизмыг хөгжүүлэх сайд болж буй нь гээд зүсэн, зүйлийн намтар, түүхтэй САЙД-тай болов.
Дарханы замыг дуусгах, энэ өвөл Улаанбаатар хотыг "хөлдөөлгүй" өвөлжүүлэх, экспортыг урагшлуулж, тээврийн гацааг арилгах, түгжрэлийг бууруулах, мал амьтны гоц халдвар өвчний тархалтыг хумих гээд мөн ч их ажил тэднийг хүлээж байна.
Шинэ сайд нар асуудлуудыг "Шийднэ", "Хичээнэ", бүр "Аргална аа" ч гэж хэлнэ лээ. Тэдэнд амжилт хүсье.
Ингээд манай гэрэл зурагчин Г.Өнөболдын дуранд тэдний сайдын тангаргаа өргөж буй мөч хэрхэн буусныг толилуулж байна.