Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өвөрмөц наадмыг амжилттай зохион байгуулахад Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ гэхчлэн олон байгууллага оролцож ажилласан юм.
"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ" НААДАМ ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ ТАТАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг хэмээн тодотгож болох “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэлэхдээ:
-Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам 2022"-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн төдийгүй гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой учир нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам амжилттай болж, өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадам нь шашин соёлын баяр төдийгүй жуулчдыг татах аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог.
Тиймээс цаашид Даншиг наадмыг жил алгасахгүй зохион байгуулж, шашин соёл, өв уламжлалаа таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх наадам болгож дэлхий нийтэд таниулах юм. Цар тахлын он жилүүдэд уг наадам тасалдсанаас болж, зарим иргэд шинэ тутам арга хэмжээ мэт ойлгох нь бий.
Гэвч цаашид дотооддоо төдийгүй олон улсны түвшинд Монгол Улсаа сурталчлах, жуулчдад зориулсан Монголын өв соёл, түүхийн үнэт бүтээлүүдээ таниулах ажлыг өргөн дэлгэр зохион байгуулах нь зүйтэй байна. Энэ жилийн наадамд гадаадын улс орноос зорин ирсэн хүмүүсээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Тэд сэтгэгдэл өндөр байна гэсэн юм.
ОЧИРВААНЬ БУРХАНЫ ХӨРГИЙГ ЖИЛДЭЭ ГАНЦ УДАА ДЭЛГЭДЭГ
Даншиг наадам нь тэртээх 1639 онд анхлан зохион байгуулагдсан Монгол түмний өвөрмөц наадам төдийгүй утга төгөлдөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдгийг тодотгож байлаа. Гадаадын жуулчдад төдийгүй монголчуудын хувьд нь танин мэдэх, ухаарч ойлгох зүйл их байсан.
Монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болсон юм. Даншиг наадмаар л өргөн олонд дэлгэн үзүүлдэг хүндэтгэлт бүтээл бол Очирваань бурханы их хөрөг. Бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурханы шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр л дэлгэдэг онцлогтой.
Түүнчлэн энэхүү наадмын нэг онцлог үйл болох цам харайх ёслол. Цам харайж буй амьтад нь ямар бэлгэдэлтэй болох, хувцас өмсгөлийн учир жанцанг тайлбарлан таниулж, сурталчлах ажлыг Гандантэгчэнлин хийдээс хариуцан гүйцэтгэсэн юм.
Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан болж, улс, аймгийн цолтой бөхчүүд барилдсанаас Монгол Улсын харцага Л.Лха-очир түрүүлж, Даншигийн арслан болсон. Түүнчлэн хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр болж, монгол наадмын онцлог соёлыг гадаадын иргэдэд таниуллаа.