Дөрвөн жил тутам болдог буудлагын дэлхийн аваргын тэмцээн Египет улсын Каир хотод болсон. 58 орны 1088 тамирчин ДАШТ-д оролцож, Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн юм.
Холимог багийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль, шинээр нэмэгдсэн төрөл буюу төвийн галтай том калибр гар бууны 25 метрийн дасгалын төрөлд Ц.Мөнхзул алт, Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэн юм.
Ц.Мөнхзул тус төрөлд дэлхийн аварга болохдоо 585 оноогоор дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Биеийн тамир спортын хорооноос буудлагын шигшээ багийн гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат болон тамирчдыг хүлээн авч, “Биеийн тамир, спортыг тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Э.Даваахүү “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын маш олон тамирчин, багаараа бүх төрөлд оролцсон. Манай тамирчид зарим төрөлд буу, сумны дутагдалтай байх зэрэг асуудал харагдсан. Бидэнд буу, сум, бэлтгэл хийх боломж хангалттай байвал Монголын тамирчид цөөн ч дэлхийн аварга, олимпын наадамд өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг энэ тэмцээнээр ойлгосон.” гэв.