Рок попын дуучид дунд царай зүс бие бялдраараа тэргүүн эгнээнд зогсдог Сели, Номин нарын үе өнгөрөв бололтой. Учир нь сүүлийн үед гарч ирж буй залуу дуучид уран бүтээлээсээ илүү бие бялдар царай зүсэндээ анхаардаг болсон болохоор тэд ийн хаагдах нь арга ч үгүй биз. Мөнгөтэй л бол төрсөн биеэ зурсан юм шиг болгож болдог шинэхэн хуулиар бүхнийг авч чадсан нэгэн дуучин Нара. Японд дуучин мэргэжлийг эзэмшээд ирсэн болохоороо өөрийгөө өндөр боловсролтойд тоодог дуучин энэ бүсгүй монголын эмэгтэй дуучид дотроос хамгийн үнэтэй буюу 23 мянган долларын үнэтэй "Харьер" машин унадаг, 3 сая төгрөг хэрэгцээндээ хэрэглэдэг хэмээн бэл бэнчингээ гайхуулан ярьдаг нь олон хүний дургүйг хүргэсэн бололтой.
Сарын 300 мянган төгрөгийн цалингаараа амьдрал ахуйгаа авч явах гэж хэрдээ л зовж яваа бүсгүйчүүд үүнийг сонсоод атаархахаас өөр яах билээ. Мөнгийг үрэх шиг болдог энэ бүсгүйг УИХ-ын гишүүд, тэргүүн баян бизнесмэнүүдтэй холбож харддаг нь зүгээр ч нэг зүйл биш гэнэ. Учир нь 20 гаруйхан настай бүсгүйн аав, ээж тийм ч баян хүмүүс биш болохоор чухам энэ их мөнгө хаанаас гарч ирснийг хэн мэдлээ. Ямартаа ч эрчүүдийн харцыг булаах болсон том хөхөөрөө гайхагдсан дуучин Нара Номинг хол хаяв бололтой. Гэхдээ сайн дуучин болоход сайхан бие цогцосноос сайн дуучин болоход сайхан бие цогцосноос илүү авьяас хэрэгтэй гэдгийг мэргэжлийн дуучин бүсгүй мэдэж л баймаарсан. Ингээд олныг үл нуршин түүний уран бүтээлийг хүлээх л үлдлээ.