Бүгд Найрамдах Австри Улсын Вена хот дахь Олон улсын атомын энергийн агентлагт ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус агентлагийн ерөнхий захирал, доктор Мохамед Эль Барадейтай уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт гишүүнээр элссэнээс хойш 35 жил өнгөрч, энэ хугацаанд хамтын ажиллагаа амжилттай өрнөж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар ураныг хайх, олборлох, боловсруулах болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хөтөлбөр төсөл боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлснийг Ерөнхий сайд мэдээлээд “Энэ үйл ажиллагааг эхнээс нь Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт дор, шалгуур зарчмуудад нь нийцүүлж ажиллахыг Монгол Улс эрмэлзэж байгаа бөгөөд миний айлчлал энэ зорилгод чиглэж байгаа юм” гэв.
Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрт байгаа ураныг хайх, олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллахыг ОХУ, Франц, Япон, Энэтхэг зэрэг орнууд илэрхийлж байгаа. Хамтын ажиллагаа Олон улсын атомын энергийн агентлагийн шаардлагад нийцэж байх ёстой. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-д миний хийсэн айлчлалын үеэр тус улсын “Росатом” корпорацитай ураныг хайх, олборлох, боловсруулах салбарт олон улсын төсөл хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөнд хоёр тал гарын үсэг зурсан. Айлчлалынхаа дараа шууд Олон улсын атомын энергийн агентлагийг зорин ирсний учир та бүхний зөвлөмж, тодорхой хүрээний тусламжид түшиглэн үйл ажиллагаа өрнүүлэх гэсэн зорилгоос үүдэлтэй юм гэж Ерөнхий сайд С.Баяр тэмдэглэлээ.
Тэрбээр
1.Ураныг олборлох, боловсруулах, цөмийн
эрчим хүчийг ашиглах талаарх эрх зүйн үндэс манайд одоогоор алга байна. Тиймээс
Олон улсын атомын энергийн агентлагаас мэргэжлийн баг илгээж, баримт бичгийг олон
улсын стандартад нийцүүлэх талаар үнэлгээ өгч тусална уу
2.Бид ирээдүйд бага, дунд оврын Атомын цахилгаан станцтай болох зорилготой байгаа. Үүний тулд ямар нөхцөлийг бүрдүүлэх, юунд анхаарах, ямар зарчмыг мөрдлөг болгон хөтөлбөр төсөл боловсруулах талаар танай мэргэжлийн багийн зөвлөгөөг авах хэрэгтэй байна – гэсэн хоёр саналыг тавьсан юм.
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал, ноён Мохамед Эль Барадей Монгол Улсын Ерөнхий сайд ажлын айлчлал хийхээр ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орны хувьд тус агентлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тодорхой төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв. Атомын эрчим хүчийг энхийн зорилгоор, дэлхийн улс орнуудтай хамтран ашиглах, үйл ажиллагааг нь Олон улсын атомын энергийн агентлагийн шалгуурт нийцүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын тэргүүн онцгой анхаарал тавьж байгаад талархав.
Тэрбээр Ерөнхий сайдын тавьсан хүсэлтийн дагуу Олон улсын атомын энергийн агентлагийн Ажлын хэсгийг долдугаар сараас өмнө Монгол Улсад илгээж, тавдугаар сард багтаан баримт бичгийг судалж, санал өгье хэмээн амлалаа.
Уулзалтын үеэр цөмийн эрчим хүчний салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг хөндөж ярилцав.
Ерөнхий сайд С.Баяр Олон улсын атомын энергийн агентлагт хийсэн айлчлалын зорилго бүрэн биеллээ гэж тэмдэглэлээ.
Тэрбээр дараа нь Зайберсдорф дахь Олон улсын атомын энергийн агентлагийн лабораторит зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
МУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.