gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Сарантуяа: Манай сургуулийн сурагчдын 90 хувь нь товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдсан

А.Анужин
Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
2025-10-30
21
Twitter logo
А.Анужин
21
Twitter logo
Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
2025-10-30
Б.Сарантуяа: Манай сургуулийн сурагчдын 90 хувь нь товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдсан Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн эмч Б.Сарантуяа

Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3-р сургуульд хүний папиллома вирусийн талаар мэдээлэл өгөх өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр тус сургуулийн эмч Б.Сарантуяа тавдугаар ангийн сурагчдад хүний папиллома вирус ямар эрсдэлтэй, хэрхэн дамждаг, эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар хорт хавдар үүсгэдэг талаар танилцуулсан юм.

"МАНАЙ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАГЧИЙН 90 ХУВЬ НЬ ТОВЛОЛТ ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДСАН"

Тэрээр "Манай сургууль нийт 3000 гаруй сурагчтай. Сурагч бүрд эрүүл мэндийн дэвтэр бий. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн байдал болоод товлолт вакциндаа хамрагдсан эсэхийг тогтмол хөтөлдөг юм.

Монгол Улсад заавал хийлгэх вакцин буюу дархлаажуулалтын үндэсний товлол гэж байдаг. Одоогийн байдлаар манай сургуулийн нийт сурагчийн 90 хувь нь бүрэн хамрагдсан. Энэ нь 2024-2025 оны вакцинд хамрагдалтын байдлаар Сүхбаатар дүүрэгтээ хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

Үүнд мэдээж эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал нөлөөтэй. Учир нь вакцинд хамрагдуулахаас өмнө заавал зөвшөөрлийн хуудас авдаг юм.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд нь анхаарал хандуулах үүрэгтэй. Гэхдээ вакцин эсэргүүцэгчид буюу "хүүхдэдээ огт хийлгэхгүй" гэдэг хүмүүс ч бий. Вакцины талаар огт ойлголтгүй байснаар хүүхдийн эрх зөрчигдөж байгааг харахад нэг талаараа харамсалтай санагддаг.

Иймд сурагчдадаа энэ талаар системтэй, зөв ойлголт өгөхийг хичээж ажиллаж байна. Нөгөө талаараа эхлээд тухайн вакцины талаар өөрсдөө нарийн судалсны үндсэн дээр "хүүхдэдээ вакцин хийлгэнэ шүү, хугацааг нь хэлээрэй" гэдэг хариуцлагатай хүмүүс ч олон бий.

Үүнээс гадна сурагчдынхаа өсөлт хөгжил, хооллолтод зөв дадал олгохыг хичээдэг. "Чи юу идэж байна, бие организм дотор явагдаж буй бүх урвал үүнтэй салшгүй холбоотой шүү" гэж хаалгаар орж ирсэн сурагч болгондоо хэлж, зөвлөдөг. Үүнийг өдрийн хэд ч давтсан би залхдаггүй. Учир нь хүүхэд багаасаа зөв хооллолтын талаар мэдлэгтэй, түүнийгээ дадал болгочихвол ирээдүйд эрүүл иргэн болж торнино. 

Хүний папиллома вирусийн халдвар манай улсын хэмжээнд өндөр байна. Харин хүүхдийг 11 настайгаас нь эхлүүлэн тус вирусийн халдварын эсрэг вакцинд хамруулж байгаа нь маш зөв. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүдийн төрөлт нэмэгдэж байгаа нь эх хүний хувьд үргэлж сэтгэл эмзэглүүлдэг. Энэ вирусээс үүсдэг түгээмэл өвчин бол умайн хүзүүний хорт хавдар. Умайн хүзүүний хавдар нь нууц үедээ урт хугацаанд ямар ч шинж тэмдэггүй явж байгаад үхлээр төгсдөг нь хамгийн аюултай, аймшигтай.

Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр хорвоог орхиж байна. Тэгэхээр нэг айлын гэрэл унтарна гэсэн үг. Тиймээс тэр гэрлийг унтраахгүйн тулд ирээдүйд олон айл элэг бүтэн байхын тулд тус вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж боддог.

Ирээдүй болсон үр хүүхдүүд минь эрүүл байж, гэрэлтэй ирээдүйг бий болгохын төлөө хүний папиллома вирусийн эсрэг вакцины ач холбогдлыг сайтар ойлгож, цаг тухайд нь идэвхтэй хамрагдаасай гэж уриалмаар байна" гэв.

Гэрэл зургийг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан