Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, тус яамны газрын тосны нийлүүлэлт хариуцсан дарга нар БНСУ-д ажиллаж байна.
Тэд БНСУ-ын "GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч ААН-ийн төлөөллүүдийн хамт уулзжээ. Квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж,яриа хэлэлцээг эхлүүлсэн байна.
Энэ сард багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв гэж сайд мэдээлэв.
"GS Caltex" бол БНСУ-ын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог байна.
Бид өдөрт бүх төрлийн шатахууныг нийлүүлбэл дунджаар 3,000–4,000 орчим тонн шатахуун хэрэглэдэг. АИ-92 автобензиний хоногийн хэрэгцээ 2,000 тонн орчим байдаг. Улсын хэмжээний бүх төрлийн шатахууны сарын ердийн хэрэглээ 65–70 мянган тонн байна. Жилийн нийт хэрэглээ Ойролцоогоор 1.1 саяас 1.6 сая тонн хооронд хэлбэлздэг.