Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ЭРДЭНЭТ ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЖ БАЙНА

Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадам 7-р сарын 24, 25-ны өдөр өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Түүхт ойн баяр наадамд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочилж, үе үеийн бүтээн байгуулагч, эрдэнэтчүүдэд баяр наадмын мэнд хүргэхийн дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт ойн баярын мэндчилгээ илгээлээ.
1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй. Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм.
Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.
УЛААНБААТАРТ ҮХРИЙН ЦУЛ МАХ 38 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
![]()
2026 оны долоодугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар өсжээ. Энэ сарын 22-ны байдлаар нийслэлд үхрийн цул мах 38 мянга, үхрийн ястай мах 33 мянга, хонины ястай мах 27,000 төгрөг, адууны мах 19 мянга, ямааны мах 22 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ц.ИДЭРБАТ: ХӨДӨӨНӨӨС МАХ АВЧИРСАН Ч “ХҮМҮҮС АВАХГҮЙ БАЙНА” ГЭЭД БУЦСАН
![]()
Махны үнэ улам өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, бухимдахад хүргэж байна. Махны үнийн өсөлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн пүрэв гарагт /2026.07.23/ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Инфляци махны үнэд маш их нөлөөлж байна. Засгийн Газрын тогтоолд төв, суурин газрууд махныхаа хэрэгцээг өөрсдөө бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд аймгууд нөөцөө бүрдүүлэх ажилдаа орсон. Намар мал худалдаж авах, махны нөөц бүрдүүлэх ажилд урьд өмнөхөөс их хэмжээгээр бэлдэх зорилготой ажиллаж байна.
Малчид махаа хэрхэн үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Өнөөдөр өглөө л гэхэд “Дэнжийн-1000” захад хөдөөний төхөөрөх үйлдвэрүүдээс мах ачиж ирсэн гурван машин “Хүмүүс авахгүй байна” гээд буцлаа. Тэнд хөдөөнөөс ачиж ирсэн хонины мах бөөний үнээр 19 мянга, үхрийн мах 21 мянган төгрөгийн үнэтэй байна” гэж ярьсан нь иргэдийг улам бухимдахад хүргэлээ.
ОРОН НУТГИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ 1000-AAС 5000 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЛЭЭ
![]()
Тус төвийн захирал Д.Оюунболд, Улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай зам бий. 1м.кв зам засах өртөг нь 115 мянган төгрөг. Улсаас батлагдсан төсөв нийт замын 10-12 хувийг л засахад хүрэлцэж байна.
Тиймээс энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн замд зорчсон тээврийн хэрэгслээс авдаг 1000 төгрөг байсныг 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ” гэлээ.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГОЛД ОРОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Зуны амралт ид үргэлжилж, иргэд гэр бүл, найз нөхдөөрөө Монгол орныхоо хөдөө нутгаар аялал зугаалга өрнөж байна. Зарим газраар түр зуурын усархаг аадар бороо орж, голуудын ус үерийн аюултай түвшинд хүрээд буй энэ үед гол дагуу амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Сүүлийн хоёр өдөрт Сэлэнгэ мөрний усанд хөл алдсан 22-23 насны дөрвөн залууг аварсан бол Хараа голд сэлэхээр орсон 22 настай залуу эндсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 359 том хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Усны ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсноос шалтгаалжээ.
Иймд гол, нуурын эрэг дагуу амарч, аялахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХЛААР ХҮН ӨВЧИЛЛӨӨ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 7-р сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлаар хүний өвчилснийг баталгаажууллаа.
Иймд иргэдийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, мөн үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.