Бортээгийн нүүрсний ордын уулын ажлыг эхлүүлэх анхны шанага тавих ёслол өнгөрсөн бямба гарагт /2026.06.20/ Тавантолгойн бүлэг ордын бүсэд боллоо. Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргаж, олон улсын нээлттэй тендер зарласан ч шалгуур хангах санал ирээгүй тул стратегийн ордоо төр өөрөө ашиглах шийдвэрийг Засгийн газрын 6-р сарын 3-ны өдрийн хуралдаанаас гаргажээ. Бортээгийн ордын менежментийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах бөгөөд хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг ажилд үндэсний компаниудыг туслан гүйцэтгэгчээр оролцуулж, дотоодын компаниудыг дэмжиж хамтран ажиллахаар болж байна.
Тус ордын нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд тэргүүтэй уурхайчин хамт олон, үндэсний ААН-үүдийн төлөөлөл оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг, Оорцог, Ончхараат, Бортолгой гэсэн таван тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2010 оноос Цанхийн зүүн болон баруун хэсэгт олборлолт явуулж байна. Одоо олборлолт эхэлж буй ил аргаар ашиглах Бортээгийн орд нь 2.6 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй, 424.2 сая тоннын баталгаат нөөцтэй, Тавантолгойн бүлэг ордоос Цанхийн дараа нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэх том орд. Үүний 95 хувь нь сул коксжих нүүрс, 5 хувь нь эрчим хүчний нүүрс. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 15 сая тонн нүүрс олборлоход 30 жил ашиглана. Цаашид ордыг бүхэлд нь судалснаар ил болон далд аргаар 100 жил ашиглах арвин баялаг орд гэж мэргэжлийн баг үзэж байна.
Бортээгийн ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн менежментийг хэрэгжүүлэн олборлолт явуулах тул олборлолтын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр Баялгийн сангийн хөрөнгө арвижиж, 1072 хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэдийн хүртэх өгөөж, үнэ цэн өснө.
Н.Учрал: Олон жил үргэлжилсэн дуусаагүй яриаг дуусгах ажил эхэлж байна

Ордын нээж Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, Бортээгийн стратегийн ордыг ашиглах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон гадны компаниудын санал нь урт хугацаандаа манай улсын ирээдүй хойчид ашиггүй юм байна гэсэн дүгнэлт гарсан тул дотоодын компани олборлолт явуулах түүхэн шийдвэр гаргалаа. Бидэнд сонголт байсан. Нэг нь, явж ирсэн хуучин зам буюу богино хугацааны орлого харах зам. Нөгөө нь, шинэ зам буюу шударга, ил тод, хариуцлагатай, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьсан зам. Бид шинэ замыг сонголоо.
Монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглаж, Бортээгийн төслийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцаж, үндэсний ААН-үүдтэй хамтран ажиллана. Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулагчдын үгүйсгэсэн хэрэг огт биш. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр илүү ил тод зарцуулалттай, өгөөжтэй, үндэслэлтэй байх зарчим үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Монголын баялаг монгол хүндээ илүү өгөөжтэй байх нь улс орны хөгжлийн шинэ сонголт, эдийн засгийн тусгаар тогтнолын бодит илэрхийлэл юм. Баялгаа олборлож, орлого олж, олсноо зарцуулах нь хангалтгүй.
Байгалийн баялгийг ард түмэндээ илүү хүртээх тухай бид олон жил ярилаа. Баялгийн үнэ цэн, иргэндээ хүртэх үр өгөөжийг нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт ил тод, сайн засаглалыг тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил эхэлж байна.

Орчин цагийн уурхай дан ганц олборлолтын хэмжээ их байхдаа биш, хариуцлагатай, олон улсын ESG буюу байгаль орчин, нийгэм эдийн засаг, засаглалын зарчимд нийцсэн эсэхээр үнэлэгддэг болсон байна. Тиймээс Бортээгийн ордод энэ зарчмыг хатуу мөрдөж, аюулгүй ажиллагааг эрхэмлэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж буй уурхайчид, инженер, техникийн ажилтнуудад сануулан амжилт хүслээ.
Бортээгийн ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт эерэг үр дүн авчирна.
- Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт жилд 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцүү байна.
- Үндэсний компаниудтайгаа олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг улс орны эдийн засагт шууд шингэн үлдэж, эдийн засгийн эргэлт эрчимжинэ.
- Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин, хөдөлмөрийн үнэлэмж дээшилнэ.
Иргэд 1072 хувьцаа хөрөнгийн биржээр борлуулах, эргэлтэд оруулах боломж ирэх оноос нээгдэнэ

Бортээгийн ордын олборлолт эхлэх нээлтийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын BDO аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд уул уурхайн экспортын гол судас болсон Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох ажлын эхлэл бөгөөд тус компанид хийх олон улсын аудитын шалгалтыг ирэх долоодугаар сард багтаан дуусгаж, дүгнэлтээ гаргах аж.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэгж хувьцаа өнөөдөртөө 933 төгрөгөөр үнэлэгдэж байна. Олон улсын аудит оруулсны дараа тус компанийн олон улсын үнэлгээг хийлгэснээр IPO гаргах ажлыг шуурхайлна. Олон улсын үнэлгээ хийлгэснээр иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ дахин шинээр тодорхойлогдоно, хувьцааг зах зээлд арилжаалах бололцоо бүрдэнэ. Иргэд 1072 хувьцаагаа хөрөнгийн биржээр борлуулах, эргэлтэд оруулах боломжийг энэ оны сүүлчээр, эсвэл ирэх оны эхээр бүрдүүлэхээр бэлтгэл хангаж байна гэж "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай ярив.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Тавантолгойн бүлэг орд бол нүүрсний дэлхийн хэмжээний орд. Энэ орд газрын хоёр дахь том ам болох шинэ уурхайгаа бид нээлээ. 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэж байгаа энэ үед стратегийн ач холбогдол бүхий Бортээгийн уурхайг нээж байна. Уул уурхайгаас орж ирэх өгөөж, тухайн орон нутгийн иргэдэд илүү очдог байх өөрчлөлтийг хуульд оруулж буй юм. Төсөлд АМНАТ-ийн орлогын 10 хувийг орон нутаг хүртдэг байсан бол 15 хувь нь өмнийн говийн ард иргэдэд очих өгөөж улам нэмэгдэнэ. Хариуцлагатай уул уурхайтай хамтарч ажиллаж чадаж байгаа орон нутаг илүү өгөөж хүртэж, хөрөнгө оруулалтаа шийдүүлэх болно. Уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд бид дараагийн Оюутолгой, Тавантолгойг нээхийн тулд хайгуулын салбарыг эрчимжүүлэхээр орон нутагт сурталчилж явна гэлээ.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордын үр өгөөжийг бүхэлд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд, үндэсний эрх ашигт нийцүүлэн нийтээрээ хүртээх шийдэл гаргасан Засгийн газрын бодлогыг танилцуулснаар Бортээгийн ордын хөрс хуулах ажлын эхлэл анхны шанага тавьж, ухаж ачих ачилтын ажлыг эхлүүлэв.
Өмнийн цэнхэр говийн шимт хөрсөн дэх Бортээгийн талбайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хүнд даацын 40 гаруй машин механизмуудын эгнүүлэн байрлуулж, уул уурхайн ажил эхлэхэд бэлэн болжээ.

Уурхайн анхны шанага тавих ёслолыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн оператор Д.Отгонжаргал гүйцэтгэв. Тэрбээр компанидаа 2024 оноос экскаваторын оператороор ажиллажээ.
Түүний барьдаг буй Liebherr-ийн 9-92-50 экскаваторын шанаганы багтаамж нь 15 метр куб буюу нэг утгалтаар 30 гаруй тонныг багтаах хүчин чадалтай, 250 тоннын жинтэй аварга техник аж.
Ийнхүү Монгол Улсад нүүрсний нэгэн шинэ уурхай нээгдсэнийг албан ёсоор зарлалаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цанхийн уурхай 200 сая дахь тонн нүүрсээ олборлосон түүхэн өдөр тохиож байна. Манай компани өнгөрсөн жил 35 сая тонн нүүрс тээвэрлэсэн бол энэ жил 40 саяд хүрэх, үүний 3-4 саяыг Бортээгээс экспортлох зорилт тавьж байна. Бортээгийн орд бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл ЭТТ компани 50 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ.

Цанхийн уурхай дангаараа Монгол Улсын төсөвт төвлөрүүлж буй татварын орлогын 6 хувийг бүрдүүлж байгаа бол Бортээгийн ордыг ашиглаж эхэлснээр энэ үзүүлэлт 8-9 хувьд хүрнэ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж ярилаа.

Фотог: Zasag.mn