Жолооч нар машиндаа төрийн далбаагаа намируулан давхих өдрүүд ойртсоор. Жил бүрийн долдугаар сарын 10-нд болдог Төрийн далбааны өдрөөс эхлэн гудамж талбайд далбаа зарах хүн борооны дараах мөөг мэт олширдог.
Төрийн далбаа урлахдаа үүнийг нарийн чанд баримталдаг үндэсний үйлдвэрлэгч олон. Тэднийхээ алдаагүй, зөв үйлдвэрлэсэн далбааг наадмаар намируулж, Хятадын алдаатай далбаанаас татгалзацгаая.
Гэхдээ соёмбо тэмдэг, эвийн хоёр загас, нарыг буруу зөрүү харуулсан, гал эсвэл сарыг дутаасан, өөдөө бадамлаж буй галыг унтрах шахсан байдалтай дүрсэлсэн гэх зэрэг алдаа ихтэй байдаг. Эрээнд бөөнөөр нь хямдхан үйлдвэрлээд оруулж ирдэг ийм далбааг монголчууд бид хэдий болтол толгой дээрээ намируулах вэ.
“Төрийн сүлд өршөө” хэмээн залбирдаг ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийг ингэж алдаатай үйлдвэрлэх нь зориудын бодлого ч байж мэдэх, болчимгүй алдаа ч байж магад. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэж заасан. Алдаатайг нь авахгүй бол тэд зөв үйлдвэрлэдэг болно, эсвэл бүр үйлдвэрлэхээ болино. Монгол Улсын Төрийн далбаа.
Ерөнхий шаардлага MNS 6262:2011 гэсэн тусгай стандарт хүртэл байдгийг сануулъя. Монгол Улсын Үндсэн хуулийн эх загварт төрийн далбааны тиг, далбааны өнгөний код, давууны материалыг нарийн заасан байдаг. Төрийн далбаа урлахдаа үүнийг нарийн чанд баримталдаг үндэсний үйлдвэрлэгч олон. Тэднийхээ алдаагүй, зөв үйлдвэрлэсэн далбааг наадмаар намируулж, Хятадын алдаатай далбаанаас татгалзацгаая.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас 26 дугаар зүйл.
Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглох
26.1 Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно.
27 дугаар зүйл. Хариуцлага
27.1 Энэ зүйлийн 5 дугаар зүйлийн З, 8 дугаар зүйлийн 8, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг санаатайгаар зөрчсөн бол иргэнд 5000 - 10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
27.2 Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнийг 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
27.3 Торгох шийтгэлийг шүүгч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.
28 дугаар зүйл. Хуулийн биелэлтэд тавих хяналт
28.1 Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлнэ.
Х.Болор