Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Туркэр тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга М.Туркэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад харилцааны сайд Эрхэмсэг ноён Л.Болдтой уулзахаар төлөвлөжээ.
Талууд албан ёсны уулзалтуудаар хоёр улсад холбогдох бүхий л сэдвээс гадна бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцох юм байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Туркэрийн айлчлал БНТУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр болж байна.