/Сонсох хувилбараар хүлээн авах боломжтой/
- МАН-ын дарга М.Энхболд Ч.Сайханбилэгийг өмнөх Засгийн газарт ажиллаж байсан учраас дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
- Монгол цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг өгүүлэх "Монгол улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой"-д зориулсан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн өнөөдөр болов.
- УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганбат, Ц.Арвин нарын гишүүд ОХУ-ын Буриад улсад айлчлал хийлээ.
- Бөхчүүд жин нэмэх гэж уураг болон химийн гаралтай бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэж, зарим бөхчүүдийн эрүүл мэндэд нөлөөлөх болсон, уран хурц барилдаанууд багассан гэдгийг бөх сонирхогчид шүүмжлэв.
- Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
- Өнгөрсөн долоо хоногт байнгын ажлын байранд 29, цагийн ажлын байранд 149 залууг зуучилжээ.
- Мобикомын дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөж байгаа талаар ЭНД-ээс дарж уншина уу.
- Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” захирамж гаргалаа.
- Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа “Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр өнөөдөр цацагдлаа.
- Мэргэжлийн хяналтын газраас өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх талаар гаалийн байгууллагад шаардлага хүргүүллээ.
- Казахстан улс 2050 он гэхэд дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох зорилт тавьсан талаар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Ибрагимович Кобландин хэллээ.
- Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ц.Дэмбэрэл Монголын Залуучуудын Холбооны Залуучуудын нээлттэй танхимд "21-р зууны чадамж-Сурч амьдрах шинэ шаардлага” сэдвээр үнэ төлбөргүй лекц уншина.
- Москвагийн олимпийн алтан медальт Италийн жүдоч Эзио Гамба, хүрэл медаль Р.Даваадалай нар 34 жилийн дараа уулзав.
- УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
- Улаанбаатарын цагаар өнөөдөр 11.05 цагт Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайд 4.7 магнитудтай газар хөдлөлт болсон талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдэгдлээ.
- Нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ажлын хэсгийн гишүүдийн хамт танилцлаа.
ДЭЛХИЙ ДАХИНД:
- Чихуахуа үүлдрийн Фрида хэмээх нохой нэг өдрийн турш Америкийн Сан-Франциско хотын дарга болсон тухай Лос Анжелес Таймс сонин нийтэлжээ.
- Хонконгийн жагсагчид болон цагдаа нарын хооронд өчигдөр орой мөргөлдөөн үүссэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
- Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 21-нд буюу ирэх баасан гаригт тус улсын парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ.
- Технологийн аварга Apple компани өнөөдөр шинэ зохиогчийн эрх бүртгүүлсэн тухай AppleInsider мэдээллээ.
- АНУ-ын цөмийн зэвсэг хадгалагддаг баазуудад шалгалт хийхэд ихээхэн зөрчил илэрчээ.