АНУ болон барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа ОХУ Хятадаас дэмжлэг авахыг эрмэлзэж байгаа юм. Харин Хятадад Оростой ойртох нь ашигтай тусна.
Үүнд байгалийн баялаг чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш. Хоёр орны цэргийн харилцаа ч мөн таатай.
Тиймээс тавдугаар сарын сүүлээр Зүүн Хятадын тэнгист хээрийн сургууль хийх гэж байна. Хятадын хувьд энэ сургуулилт онцгой утгатай бөгөөд маргаантай гэгдэх Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо болох юм.
“Тэнгисийн хамтын ажиллагаа-2014” нэртэй сургуулилт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсад хийх айлчлалын үеэр эхлэх аж. “Цэрэг тэнгисийн хээрийн сургуулилт тогтмолжсон бөгөөд тэнгист аюул заналтай тэмцэхэд чиглэсэн” хэмээн “Синхуа” агентлаг” мэдээллээ.
Хээрийн сургуулийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа аж. 2013 онд янз бүрийн ангиллын 20 хөлөг, 10 нисэх онгоц, нисдэг тэрэг ашигласан байна. Энэ удаа ч 20 гаруй хөлөг сургуулилтанд оролцох гэнэ.