Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, УНТЭ-ийн Диабетын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран энэ жил “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор олон нийтийн оролцоог дэмжсэн, бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхарт өнөөдөр 14 цагаас чихрийн шижинтэй, сайн дурын хүмүүсийн цусанд шинжилгээ хийх, биеийн жингийн индексийг тодорхойлох, эмчийн зөвлөгөө өгөх юм байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингээр өвчлөх иргэдийн тоо цаашид огцом нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.
Насны бүлгээр 45-65 насныханд хамгийн өндөр тохиолдож 10 мянган хүн тутамд 222.7 тохиолдож өнгөрсөн оноос 30.1-ээр нэмэгдсэн байна. Байршлаар нь үзэхэд Төвийн бүсэд 10 мянган хүн амд 57.3 буюу хамгийн өндөр тохиолдож байна.
Энэхүү өвчин нь зөв зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс үүдэж цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг өвчин юм. Нэгэнт өвчилсөн тохиолдолд хоолны дэглэм барих, хэт таргалалттай биеийн жинг бууруулах шаардлагатай бөгөөд хэт хүндэрсэн тохиолдолд нүдний хараа огцом муудах, бөөрний архаг дутагдалд орох, хөлөө тайруулах ч эрсдэлтэй аж.