“Оюутолгой” компани зэсийн баяжмалаа экспортлоод нэг жил болж байна.
Энэ онд тус компани ил уурхайгаасаа 900 мянгаас нэг сая тонн зэсийн баяжмал арилжаалахаар төлөвлөжээ.
Ингэснээр борлуулалтын нийт орлого нь энэ онд 2-2.6 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоог тус компаниас гаргасан байна.
Өнгөрсөн онд тус компани 252 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн.
Гүний уурхай хуваарь ёсоор 2016 онд бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэх юм. 2021 он гэхэд далд уурхайн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, хоногт 150 мянган тонн хүдэр боловсруулах аж.
Э.Өнөр