Дэлхийн далайнуудад ойролцоогоор 269 мянган тонн хуванцар хог хөвж байж магадгүй болохыг судалгаа харууллаа.
Далайн хаа саагүй хуванцар хог байна. Гэхдээ дэлхийн далай тэнгисүүдэд, ялангуяа, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас болон алслагдсан бүсүүдэд хэр их хэмжээний хуванцар хөвж байгааг тогтооход мэдээлэл хангалттай биш байгаа ажээ.
Харин дэлхийн далайнуудад хөвж буй хуванцар хогийн тоо, хэмжээний талаарх тооцоог сайжруулахын тулд АНУ-ын “Five Gyres” хүрээлэн болон коллежуудын судлаачид шинжилгээний 24 ангийн 2007-2013 онд цуглуулсан мэдээллийг ашигласан байна.
Тэдгээрийн гаргасан тооцооноос үзвэл, одоогоор далай, тэнгисүүдэд 268940 тонн жинтэй 5,25 триллион ширхэг хуванцар зүйл хөвж байна.
Өөрсдийнхөө тооцоолсныг хамгийн бага хэмжээ ч байж магадгүй гэж судлаачид онцлон тэмдэглэлээ.