Монгол орон гадныханд алс бөглүү, хаа хол газар, нүүдэлчин, өвөрмөц соёлтой гэдэг имижээр төсөөлөгддөг учир тэрхүү имижийг нь рекламдаа ашиглаж өвөрмөц дүр төрхтэй рекламууд хийсэн нь зөндөө бий.
Жишээлэхэд японы нэгэн жинсэн өмдний рекламд хөдөөний монгол хүүхдүүд тэрхүү өмдийг нь “Улаан дарцаг” кинон дээр гардагтай адил туг мэт өлгөж салхинд сэвэлзүүлэн алхаж буй нь тухайн өмд маш нимгэхэн гэдэг гол санаа агуулдаг.
Эсвэл алдарт “McDonalds” түргэн хоолны газрын рекламд Монголын говьд, цэрэгжилтийн нөхцөлд үйлчилгээний ажилтнуудаа бэлтгэдэг тухай харуулдаг. “Манай түргэн хоолны үйлчлэгчид ийм хүнд нөхцөлд бэлтгэгддэг, тиймээс мундаг” гэсэн утгатай.
Харин Францын томоохон банк болох “Banque de Populaire” өөрсдийн рекламныхаа зургийг Монголд авч, нүүдэлчин монгол залуу хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тив дамнан аялсаар Парист ирж банкнаас мөнгө зээлж, нутагтаа дельтапланаар нисч очиж буй тухай реклам гарсан нь тэр жилдээ Францдаа нилээд сонирхолтойд тооцогдох реклам болсон.
Польш, чехүүд ч рекламдаа монгол имижийг ашигласан байдаг. Монгол бөхийн малгайтай европ залуу “Sony” фирмийн чихэвчтэй рекламны постер дээр харагдах нь илт өвөрмөц. “Sony” фирмийн цэнэглэгч зай Монгол хүртэл аялахад цэнэгээ алдахгүй гэсэн тайлбартай байх. 90-ээд онд Оросын “Империал Банк”-ны цуврал реклам Чингис хааныг рекламныхаа гол баатраа болгосон нь мэдээж ойлгомжтой. Империал буюу эзэнт гүрний, хаан банк гэсэн имижийг нь тодруулсан хэрэг. Мөн барууны нэгэн алдартай чемодан, цүнхний брэнд рекламдаа Монголд ирсэн гадны жуулчин онгоцноосоо тээшээ санаандгүй унагахад чемодан нь юу ч болоогүй мэт бат бэх хэвээрээ байх чанарыг нь харуулсан байдаг.
Монголын өвөрмөц нүүдэлчний дүр төрх, соёл, аж амьдрал, эзэнт гүрний түүхийг рекламны сэдвээ болгосон рекламны жишгүүд гэх мэт зөндөө байдаг. Ер нь дэлхийн рекламны ертөнцөд тухайн орны онцлог, дүр төрхийг нь янз бүрээр ашиглах нь түгээмэл ч гэж хэлж болохоор арга юм.
Найм дахь жилдээ зохиогдох “Реклам Залгигчдийн шөнө” аравдугаар сарын 11-нд СТӨ-нд 16.00 цагт болно. Автомашины, хувцас загвар, гоо сайхан, инээдмийн, нийгмийн сэдэвтэй, аялал жуулчлалын, хөл бөмбөгийн гэх сэдвүүдтэй энэ жилийн дэлхийн шилдэг рекламны шоу үзүүлбэрт дэлхийн 50 гаруй орны 100 гаруй сор болсон рекламууд шилэгдэн орж буй бөгөөд секундээр хэмжигдэх гайхалтай бүтээлүүд нь энгийн нэгнээс төгс гайхамшигт хүртлээ хийгдсэн нь бий.
“Реклам Залгигчдын Шөнө”-ийг үзэж, дэлхийн сэтгэхүйн урлагийг хамтдаа биширцгээе!
Билетийг СТӨргөөний касс, Yes рекламны төвд борлуулна.
Харилцах утас: 9133 5335