Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё өчигдөр дууслаа.
Сүүлийн өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какарю М.Ананд нар хоорондоо учраа тааран барилдлаа. Барилдаан сонирхолтой болж Хакүхо М.Даваажаргал какинаги мэхээр даван, 31 дэх удаагаа түрүүлж алдарт Чиёнофүжигийн амжилтай зэрэгцлээ.
Одоо ердөө хоёр түрүүлэхэд алдарт Тайхо аварга давах бөгөөд сүмогийн түүхэнд макүүxo зиндаад хамгийн олон түрүүлсэн бөх болох юм. Харин тэргүүлэгчдийн эгнээд явсан Ичиножу А.Ичинноров мегаширигийн 6-д барилдаж байгаа Аминишикитэй барилдан ошидаши мэхээр ялж 13 даваа 2 унаатай болжээ. “Макүүчи зиндаанд анх удаагаа хүч үзэж буй “Минато” дэвжээний бөх Ичиножёгийн хувьд түрүүлэх ч боломж байна” хэмээн Японы сонин хэвлэлүүд шуугиж байсан.
Сонирхуулахад, өдгөөгөөс яг зуун жилийн өмнө буюу 1914 оны тавдугаар сарын тэмцээнд “Дэваноүми” дэвжээний сүмоч Рёогокү гэгч дээд зиндаанд барилдсан анхны башёдоо Эзэн хааны цомыг хүртэж байжээ.