Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас туурга тусгаарлах, эсэх бүх нийтийн санал асуулгад оролцсон шотландчуудын 55 хувь нь тусгаар тогтнолоос татгалзсан. Энэ нь Британийн холбооны засаглал задарвал санхүү, эдийн засгийн ямархуу сөрөг үр дагавар гарах бол гэж эмээж байсан олон хүний санааг амраав.
Санал асуулгын нэгдсэн дүнг зарласны дараахан FTSE 100 индекс 0.27 хувиар буюу 18 бүхэлтээр өсөж, 6837.92 хүрч хаагдсан бол Шотландын Төв банкны хувьцаа 2.6, “Lloyds Banking Group”-ийнх хоёр хувиар өссөн байна. Харин фунт стерлингийн евротой харьцах ханш сүүлийн хоёр жилд байгаагүйгээр өссөн бол ам.доллартай харьцах ханш нь хоёр долоо хоногт байгаагүй түвшинд хүрчээ.
Шотланд тусгаар улс болсон тохиолдолд Британийн үлдсэн хэсэг цаашид хэрхэх, тус улс Европын холбооноос гарч магадгүй талаар эдийн засагчид санал солилцож байсан юм. Харин шотландчуудын татгалзсан хариу Европын төдийгүй Ази, АНУ-ын хувьцааны зах зээлд цаашид эерэг нөлөө үзүүлж, болзошгүй “савлагаа”-наас сэргийлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.