Хүний тархи хүнийг насанд хүртэл нь хөгждөг, ухаан орж, юмсыг таньж ялгадаг болтлоо хүүхэд олон жил зарцуулдаг гэсэн нийтлэг ойлголтыг АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгийн судлаачид саяхны нэг судалгаагаараа няцаажээ. Тэдний үзсэнээр хүүхдийн тархи ердөө эхний гурван сардаа насанд хүрсэн хүний тархины хагастай тэнцэхүйц хөгжилтэй болдог байна.
Мөн эрэгтэй хүүхдийн тархи эхний жилүүддээ эмэгтэй хүүхдийнхээс хурдан хөгждөгийг тогтоосон гэнэ. Гэхдээ тархин дахь биеийн хөдөлгөөнийг удирддаг хэсэг эрэгтэй хүүхдийн тархинд илүү идэвхтэй байдаг бол эмэгтэй хүүхдийн тархинд ой тогтоолтын хэсэг нь хавьгүй идэвхтэй байдаг аж.
Уг судалгааг Калифорнийн их сургуулийнхан ахалжээ. Тэд эрүүл бойжиж буй 0-3 сартай 87 нярайн тархийг шинжиж, төрөөд удаагүй хүүхдийн тархи эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас илүү идэвхтэй байдгийг нээсэн байна. Одоо тэд ээжийнх нь хэрэглэдэг хоол хүнс ургийн тархины хөгжилд ямар нөлөө үзүүлдгийг судлах гэнэ.