УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Ирэх онд төрөөс баримтлах бодлогын талаар УИХ-ын гишүүд сонирхсон асуултуудаа Монголбанк болон Сангийн яамны төлөөлөгчдөөс асууж, хариулт авах юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 2014 оны нөхцөл байдлыг харахад Монголбанк тавьсан зорилтоо биелүүлсэнгүй. Инфляцийг найман хувьд барина гэсэн бол өнөөдөр амлалтаасаа хоёр дахин хэтэрчихээд байна. Монголбанкны алдагдал нэг их наяд болсон гэж дууллаа. Өнөөдөр гадаад валютын нөөц хэд байна. 2015 оны Улсын төсөвт ам.долларын ханшийг 1750 гэж тооцсонтой санал нийлж байна уу.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Энэ онд бид инфляцийн түвшинг найман хувь байлгахыг зорьсон. Оны дундуур 14, 15 хувьд хүрсэн. Харин өнөөдөр инфляци 12 хувьтай байгаа бөгөөд оны төгсгөлд буурах хандлагатай байна. Мөнгөний бодлогын хатууруулах боломж байсан. Дунд хугацааны инфляци нам байх, иргэдийн бодит орлогыг хэрхэн хамгаалах нь чухал байдаг. 2015 онд инфляцийг долоон хувьд хүргэх хүлээлт байна.
Ирэх оны төсөвт валютын ханшийг 1750 байхаар тооцсон нь төсвийн бодлоготой аль зэрэг уялдаж байгаа талаар бид судалсан. Ханшийн энэ төсөөлөл, төлбөрийн тэнцлийн дэлгэрэнгүй судалгаануудыг үзсэн. Зарчмын том зөрүү их гарахгүй.
Монголбанкны хуримтлагдсан алдагдал өнгөрсөн жил 400 гаруй тэрбум төгрөг байсан бол одоо 700-тай байна. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ энэ жил 14 тэрбум төгрөгөөр буурсан. Валютын нийт нөөц 1.5 тэрбум ам.доллар байна гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын асуултад хариулснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойш УИХ-ын чуулган 14.00 цагаас үргэлжлэн хуралдана.