Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэлэлцэн баталжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү журмыг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас гадна ТҮЦ эрхлэгчдийн холбооноос санал авсан байна.
Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 406 ТҮЦ Улаанбаатар хотод байдаг аж.
Энэхүү журамд түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгасан байна.
Журамд, дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах бөгөөд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батлах юм.
ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай байх гэнэ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ оны тавдугаар сард багтаан ТҮЦ-ийн загварыг гаргахаар ажиллаж байгаа аж.
Энэхүү журам наймдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлэнэ.