Буцах
2019.05.02 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал
2019-05-02
0
0
2019-05-02
- УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар, Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувийн саналаар тус тус дэмжсэн юм. Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нар ажлаа хүлээн авлаа.
- Дэлхий дахинд жил бүр 9.4 сая хүн даралт ихсэлт өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээс болж нас бардаг байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх насанд хүрсэн хүн амын гуравны нэгд тохиолддог даралт ихсэх өвчин нь хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн том тахал юм. Манай улсад зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, зуун мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байна.
- УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлэхдээ "Шударга зөв гишүүдтэйгээ нийлж хамтраач, өөрийн тань улстөрийн ганцаардлыг хажуунаас чинь харж халаглаж суух хэцүү байна гэж иргэд, хүмүүсээс санал их ирдэг байсан. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг шиг улс төрд ганцаардах нь маш хэцүү зүйл байдгийг мэдэрсэн. Нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа хоёр эрхэм гишүүнээс ирсэн саналыг удаан бодсоны эцэст тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая хэмээн Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд элсэж байгаагаа мэдэгдэж байна. Цаашид бид хамтдаа олон сайхан ажлуудыг хийх болно" гэсэн юм.
- Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар танилцууллаа. 2020 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн кампанит ажил болгон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, тэр хэрээр өндөр шаардлага тавигддаг. Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнд улам бүр тэлж, иргэдийн мэдээлэл хүлээн авах гол сувгийн нэг болоод байна. Олон нийтийн сүлжээ нь тэр чинээгээрээ онцгой талбар болоод байгаа бөгөөд интернэт орчин нь уламжлалт сэтгүүл зүйтэй харьцуулбал мэдээ, баримтаа нягтлан шалгалгүйгээр түгээх, хувь хүний нэр хүндэд халдах нөхцөлийг бий болгож байгааг онцоллоо. Нийгмийн сүлжээ эрчтэй тархсан сонгуулиудын сурталчилгааны кампанит ажлын мониторингийг хийсэн ажиглагчид энэ үеэр хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэсэн байдаг бөгөөд сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч мөрдөгдөж байх учиртай гэдгийг тэд онцолж байна.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийж, АН-ын бодлого алдагдсан тухай шүүмжилж, ийм байдалд хүргэсэн хүмүүс нь өнөөгийн удирдлага С.Эрдэнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй МАНАН бүлэглэлийнхэн гэсэн юм. Энэхүү мэдэгдэлд УИХ-ын гишүүн М.Энхболд, "Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаагүй. Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил. Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье" хэмээн хариу өглөө.