Баянмонгол, Олимп, Энканто зэрэг томоохон хорооллууд оршдог Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нийт 22 мянга гаруй оршин суугчтай. Гамшгийн үед тус хорооны иргэдийн цуглах газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
Өнөөдөр өглөө 07:00 цагаас эхлэн иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларч, гамшгийн нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.
Энэ сургуулилалт нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлагыг олгоход чиглэгдсэн. Гэвч энэ үеэр зохион байгуулалт муу, таниулах хуудсанд тамга даруулах гэж дугаарласаар байгаад цагаа барлаа хэмээн хүмүүс ярьж байлаа.
Мөн энэ хорооны хотхонууд болгон хашаатай учраас оршин суугчдад гамшгийн үед хорооллоосоо гарахад маш их тойрох, нийтээр цуглах талбай руу очиход хүндрэл гарч болзошгүйг хэлж байсан юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугласан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Баянзүрх дүүргийн 26-р хорооны Тайм Тауэр хотхоны иргэн Б:
“Манай хотхон дөрвөн байртай. Энканто, Элизабет, Олимп Виллаж болон Санто хотхоноор хүрээлэгдсэн. Ойр орчмын хотхонууд бүгд хашаатай. Хашаа нь хаалттай учраас явган хүн гарах боломжгүй. Заримдаа хүмүүс даваад гарч байгаа харагддаг. Хэрвээ гамшиг болбол бид хотхондоо ганцхан л гарцтай гэсэн үг. Тиймээс хотхоноосоо гарах гэсээр байтал даруулах эрсдэл байна. Эдгээр хашаануудыг яаралтай буулгах эсвэл явган гарц гаргах хэрэгтэй” гэлээ.
Баянзүрх дүүргийн 26-р хорооны Баянмонгол хорооллын иргэн Г:
“Гамшиг болбол энэ өндөр байшингуудаас зугтах боломж байхгүй. Тиймээс хотхон болгонд хоргодох байр байгуулах нь зүйтэй. Ямар нэг аюул тохиолдлоо гэхэд хотхоныхоо хоргодох байр руу хамгийн түрүүнд орох нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Цаашдаа шинэ хороолол барихдаа үүнийг нарийн төлөвлөх хэрэгтэй” гэв.
Баянзүрх дүүргийн 26-р хорооны Дүнжингарав хотхоны иргэн С:
“Газар хөдөлбөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү цуглана гэдэг тун хүндрэлтэй юм болно. Хүмүүс тийш цуглаж амжихгүй. Миний хувьд өнөөдөр тийш 20 минут орчим алхаж очлоо. Тиймээс хотхон хоорондын гарцыг нэмэх хэрэгтэй. Хороолол болгон хашаатай учраас тойрч явсаар байгаад цаг алдаж байна” гэлээ.