"Транспэрэнси интернэйшнл" байгууллагаас авлигын индекс 2018-ыг танилцууллаа. Манай улс нийт 100 онооноос
- 2015 онд 35,
- 2016 онд 38,
- 2017 онд 36,
- 2018 онд 37 оноо авсан байна.
Монголд гарч буй гэмт хэргүүдийн гуравны хоёрыг прокурор үгүйсгэдэг. Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүст үйлчилж байна. Улс төрийн намуудыг санхүүжүүлдэг компаниудад л хууль үйлчилж байна гэж судалгаанд хамрагдсан иргэд хариулжээ.
Энэ индексээр тухайн улсыг 16 шалгуураар үнэлдэг. Дараах 4 том бүлэгт хувааж үздэг.
- Эдийн засгийн бодлого
- Эдийн засгийн суурь бодлого
- Нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангах бодлого
- Төрийн захиргаа, инститүцүүдийн менежмент

Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Патрисиа Морейра 2019 оны нэгдүгээр сарын 29-нд Берлин хотод мэдэгдэл хийсэн юм. Тэрээр
“Дэлхийн олон улсад популист, дарангуйлагч удирдагчид ардчилсан институцуудад заналхийлэл үүсгэж байна. Ардчиллын чухал тулгуур сууриудыг сулруулж, авлига “Чөтгөрийн тойрог” бий болгосноор ардчиллын инститүцүүд авлигыг хянаж чадахгүйд хүрч байна.” Хэмээн ярьсан байна.
Судалгаанд оролцсон орнуудын тоонд Унгар, Турк улсууд багтжээ.
Сүүлийн жилүүдэд олон оронд популист удирдагчид эрх мэдлийг авч, ардчиллын инститүцүүд суларч, ардчиллын эсрэг ил алхмууд хийх боллоо. “Дэлхийн өөрчлөлтийн Тони Блэйр институц”-ийн тайланд дурдсанаар популист удирдагчид ардчиллыг сулруулж, хяналт ба тэнцвэрийг алдагдуулан, хувь хүний эрх чөлөөнд халддагийг онцолжээ.
Популист удирдагчдын 40 хувь нь авлигын гэмт хэрэгт холбогдсон байдаг аж. Зарим оронд өндөр түвшний авлигын хэргүүд ардчилалд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, түүнд дөрвөлсөн, популист удирдагч төрүүлж байдаг.
Популист удирдагчид авлигын эсрэг уриа лоозон дэвшүүлж, авлигыг устгах бодит бус шийдэл санал болгож, авлигатай тэмцэх ардчиллын тогтолцоог үнэгүйдүүлдэг.
2018 он популист удирдагчид эрх мэдлийг гартаа атгасан ардчиллын суурь зарчмуудыг үгүйсгэсэн жил байлаа. Авлигын түвшин газар авснаар популист улс төрчид гарч ирэхэд дэмжлэг үзүүлж байна гэсэн юм.