Монголын хамгийн анхны нэгдсэн лояалти хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол “U-Point” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн талаар олж сонссон цагаас, басхүү хэрэглэгч болж аппликэйшнийг нь ашиглаж эхэлснээс хойш уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл уншигчиддаа хүргэхийг хүссээр явсан билээ. Ингээд U-Point хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “UNITED ALLIANCE” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнгөнзалаатай ярилцлаа.
-U-Point хөтөлбөр гэж сонсогдож эхлээд нэлээдгүй удлаа. Хэрэглэгчдийн дунд U-point гэж юу юм бол, ямар учиртай хөтөлбөр юм бол гэсэн асуулт, хүлээлт үүсээд байна. Юуны өмнө та манай уншигчдад компанийнхаа үйл ажиллагааг сонирхуулахгүй юу?
-Манай “Юнайтэд Аллианс” компани нь өнгөрсөн 2018 оны зургадугаар сараас энэ хөтөлбөрийнхөө систем хөгжүүлэлтийг эхэлсэн. Хүний нөөцийн хувьд гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн IT болон маркетингийн гэх мэт салбар, салбарын өндөр мэдлэг, чадвартай залуучууд ажиллаж байна. Мэдээж лояалти хөтөлбөр, тэр тусмаа нэгдсэн лояалти хөтөлбөрийн хувьд мэдээлэл технологийн хүчирхэг программ дээр суурилдаг.
Хагас жилийн хугацаанд бид системийн хөгжүүлэлтээ амжилттай хийж дуусгалаа. Мөн Монголын томоохон компаниудыг гишүүн байгууллагаар элсүүлэн нэгтгэх үйл ажиллагааг амжилттай хийж өнөөдрийг хүрлээ. Дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар яригдаж, бизнесийн байгууллагууд илүү ухаалаг болж, хамтран ажиллаж, нэгдэн нийлж, хамтын хүчээр улам илүү технологийн дэвшлийг ашиглан хүчирхэгжиж байна. Энэ хөгжил дэвшил рүү Монгол Улсаа хөтлөхөд бид том алхамыг хийж чадсандаа баяртай байна.
-“U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр яг ямар хөтөлбөр юм бэ?
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд бизнесийн олон олон байгууллагууд хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ зориулан хөнгөлөлт, урамшууллын картуудыг гаргасан байдаг. “Номин”-гийн “Номин бонус” карт гэхэд 20 гаруй жил түүчээлэн хамгийн амжилттай хэрэгжиж байна. Мөн “Юнител” группийн “GG” хөтөлбөр, “Тесо” корпорацийн “Golden point”, “Монос” группын “Монос карт” гэх мэт олон байгууллага лояалти карт хэрэглээнд нэвтрүүлсэн.
Дээрээс нь шатахуун түгээх станцууд, энтертаймент компани болгон өөрсдийн гэсэн лояалти хөтөлбөртэй болсон. Ингээд харахаар хэтэвчиндээ энэ олон картыг авч явах шаардлагатай болж байна. Ганцхан картанд бүх компаниас хөнгөлөлт, урамшууллын оноо цуглуулаад, цуглуулсан оноогоо хөтөлбөрт нэгдсэн бүх байгууллагад зарцуулах боломжийг “U-point” олгож байгаагаараа онцлог. Манай хөтөлбөрт нэгдсэн компаниудаар үйлчлүүлж, худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 3%-10% “U-Point” оноо цуглуулах юм.
-Энэ хөтөлбөрт хэчнээн байгууллага нэгдээд байна вэ?
-Одоогийн байдлаар нийт 20 гаруй томоохон байгууллагын 140 орчим салбар, нэгжүүд нэгдээд байна. “Хол явъя гэвэл олуулаа, хурдан явъя гэвэл ганцаараа” гэдэг үг байдаг даа. Дэлхий нийт өөрөө нэгдэл, нягтрал, хамтдаа илүү хол явах гэдэг зарчим руу орж байна. “U-Point” хөтөлбөрийн маань үр дүн нь Монголын бизнесийхнийг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхахад том түлхэц болоод зогсохгүй хэрэглэгчид, үйлчлүүлэгчидэд ч мөн илүү их хялбар хэрэглээг мэдрүүлнэ гэж харж байна.
-“Нэгдсэн лояалти хөтөлбөр” өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн хэрэгждэг юм бол?
-Олон улсад “Нэгдсэн лояалти хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа олон туршлага бий. Тэдгээр хөтөлбөрүүд нь тухайн улсынхаа томоохон байгууллагуудыг нэгтгэсэн, хүн амын дийлэнх нь хэрэглэж, өгөөжийг нь хүртэхээс гадна үндэсний компаниудынхаа үнэ цэнийг улам өсгөж байдаг. Жишээ нь: Японд“T Point”, Өмнөд Солонгост “L point”, Казакстанд “Go! Bonus”, Австралид “Flybuys”, Германд “PayBack” зэрэг хөтөлбөрүүд байдаг. Бидний хувьд анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа учраас бусад улс орнуудын ижил төстэй хөтөлбөрүүдийг судалж, know-how, тэргүүн туршлагыг авч ашиглахыг хичээлээ.
Бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр нь үндэсний үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудын борлуулалтыг дэмжих, бизнесийн дархлааг бий болгохоос гадна хэрэглэгчээ таних, маркетингийн үр ашиггүй зардлыг хэмнэх зэрэг давуу талтай. Мөн төстэй үйл ажиллагаа, үйлчилгээтэй байгууллагууд технологийн дэвшлийг ашиглан хамтран маркетинг хийх, хэрэглэгчээ удирдах, зах зээлээ хамгийн ухаалагаар сегментчилэх, хэрэглэгчийн зан төлөвт суурилан шинэлэг дэвшилтэт үйлчилгээ гаргах гэх мэтээр ярих юм бол маш олон давуу тал бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт бий. Энэ утгаараа бид Монголын лояалти хөтөлбөрийн тогтсон ойлголтыг эвдэнэ.
-“U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдэж байгаа бизнесийн байгууллагуудад ямар ач холбогдолтой вэ?
-Бизнесийн байгууллагууд маркетингдаа нэлээдгүй зардал зарцуулдаг. Тэр их мөнгөө телевизийн реклам, вэб сайтуудын баннер, гудамжны самбар зэрэг ихэвчлэн уламжлалт хэв загварын сурталчилгааны хэрэгслүүдэд зарцуулж байна. Дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг амжилттай хэрэгжүүлэх гэж бид бүгдээрээ оролдож байгаа ч өдгөө технологийн эринд хэрэглэгчид өөрсдөө үзэх зүйлсээ сонгож үздэг болсон.
Бид тэдэнд юу үзүүлэх, юу харуулахаа сонгох боломж өргөжөөд байгаа юм шиг хэрнээ улам хумигдаад байна гэж болно. Хөгжил дэвшил гэдэг өдөр хоногоор биш, цаг минутаар хэмжигдэж байна. Харин энэ хөтөлбөрт нэгдсэнээр хуучны уламжлалт маркетингад гаргадаг зардлаа шууд бууруулах боломжийг байгууллагууд олж авна. Мэдээлэл технологийн шийдэл, дэвшлийг бизнестээ улам илүү ашиглах цаг үе ирсэн гэдгийг бүхий л байгууллагын удирдагчид хүлээн зөвшөөрч байна. Мөн дээр хэлсэнчлэн хэрэглэгчээ таних хамгийн том баазыг бий болгоно.
-Лояалти хөтөлбөр гэж яг юуг ойлгох талаар дэлгэрүүлж хэлж өгөөч?
-Лояалти хөтөлбөрөөр дамжуулаад хэрэглэгчдийн талаарх хамгийн бодит судалгааг хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг нас, хүйс, ажил мэргэжил, орлогын түвшин, газарзүйн байршил, амьдралын хэв маяг зэрэг бүхий л түвшний мэдээллийг шууд гаргаж харах боломжтой байдаг. Хэрэглэгчийг бодит сегмэнтээр нь ангилж, тэдний зан төлөвийг тодорхойлж, персонад нь тохируулан, зөвхөн тэр хэрэглэгчид зориулсан маркетингийн арга хэрэгслээ удирдаж, төлөвлөж ажиллана.
Хэрэглэгчээ хэн бэ гэдгийг судлахгүйгээр, тэдэндээ хэрхэн оновчтой аргаар хүрэхээ мэдэхгүйгээр бизнес амжилт олохгүй. Мөн бизнесийн байгууллагуудад хамтарсан маркетинг хийх боломжийг бий болгож байгаа нь ирээдүйд Монголын бизнесийн ертөнцөд нэгдэл, хоршил бий болгох, цаашлаад үүн дээрээ тулгуурлан бизнесээ дараа дараагийн түвшинд гаргах тэрхүү стратегийн ач холбогдлыг үүсгэж байвал бидний зорилго биелж байна гэж ойлгоно. Өөрөөр хэлвэл бидний нэвтрүүлж буй нэгдсэн лояалти систем бол маш том судалгааны ажил гэж хэлж болно. Дэлхийн түвшний дэд бүтэц байхад бид ийм боломж байгааг ойлгуулах, таниулах ажлыг хийж эхлэх цаг өчигдрөөс эхэлсэн шүү.
-Хэрхэн U-point хөтөлбөрийн хэрэглэгч болох вэ?
-U-Point аппликэйшн юм уу вэбсайтад гишүүнээр бүртгүүлээд энэ хөтөлбөрийн гишүүн болно. Хөтөлбөрийн гишүүн байгууллагуудын дурын салбарт хандан U-Point картыг авч болно. Одоогоор бид хэрэглэгчиддээ үнэ төлбөргүй картаа авах боломжийг олгосон байгаа. Иймээс өмнө хэлсэнчлэн хөтөлбөрт нэгдсэн дурын байгууллагад хандан картаа аваарай.
-Худалдан авалтын үнийн дүнгээс “U-Point” онооны хувь хэмжээ хамаарах уу?
-Хэдэн ч төгрөгийн худалдан авалт хийсэн оноо бодогдоно. Хөтөлбөрт нэгдсэн тухайн байгууллагууд бидний босго хувиас эхлэн оноо бодох зарчимтай байгаа. Бидний “Үндсэн нөхцөл”-ийн дагуу бол урамшуулал олгох босго нь 3% юм. Хэрэглэгч шатахуунаа аваад оноогоо авна. Авсан оноогоороо кино театраар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Оноогоо зарцуулахдаа гишүүн байгууллагуудаар үйлчлүүлж, худалдан авалтын үнийн дүнгийн 50% хүртэл дүнд цуглуулсан “U-Point” оноогоороо хөнгөлүүлнэ. Бэлнээр болон цахимаар төлсөн 50%-ын төлбөрт дахиад урамшууллын оноо бодогдоно.
-Бүх байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын картуудыг нэгтгэсэн “U-Point”-той болсноор одоогийн лояалти картууд нь ашиглагдах уу?
-Эхний ээлжинд хөтөлбөрт нэгдсэн компани тус бүрийн лояалти картуудаа “U-Point” карттайгаа давхар ашиглаад явна. Аажимдаа байгууллагууд өөрсдийн лояалти картаа зогсоох юм. Жишээ нь: Номин картаа ашигладаг зарчмаараа, хөнгөлөлтийн хувь хэмжээ нь хэвэндээ ашиглагдах хэрнээ илүү олон байгууллагаас нэгэн зэрэг оноо цуглуулж, илүү олон байгууллагуудад оноогоороо хөнгөлөлт эдлэнэ.
-Ярилцлагынхаа төгсгөлд танай компанийн хэтийн зорилгыг сонирхмоор байна?
-Бид хэрэглэгч түмэнд хамгийн ойр худалдаа, үйлчилгээний нэгдлийг бий болгосон технологийн компани болохыг зорьж байна. Энэ зорилгодоо хүрэх явцдаа Монголын бизнесийн салбарт байгууллагуудыг шинэ трэнд, шинэ зүйлд сургаж явах тэргүүлэгч компани байх болно. Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажлууд биднийг хүлээж байгаа ба U-Point нэгдсэн лояалти хөтөлбөр бол зөвхөн эхлэл.
-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Хэрэглэгчдийг өдөр бүр инээмсэглүүлэх та бүхний нөр их ажилд амжилт хүсье.
U-Point хөтөлбөрийн хэрэглэгч болох бол доорх холбоосуудаар зочлоорой.
Вэбсайт: https://www.upoint.mn/
Апп татаж авах холбоос: http://hyperurl.co/upointmn
Лавлах утас: 77774422