ЗАХУУДАД ҮХРИЙН ЦУЛ МАХ 12000-12500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Энэ сарын 14-нд махны үнэ 20-30 хувиар өссөн шалтгааныг ХХААХҮ-ийн яамнаас цаг агаар огцом муудаж, махны зөөвөрлөлт, нийлүүлэлтэд хүндрэл учирсантай холбож тайлбарласан юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үнэ бууруулахын тулд энэ бэрхшээлүүдийг арилгаж, нийлүүлэлтийн хэмжээг өнөөдрөөс /2019.05.14/ нэмэгдүүлж байна. Удахгүй махны үнэ тогтворжино” хэмээн ярьсан билээ.
Бид зарим зах, худалдааны төвүүдийн махны үнийг сурвалжиллаа. Статистикийн мэдээллийн нэгдсэн санд махны дундаж үнийг хамгийн сүүлд тавдугаар сарын 22-ны байдлаар гаргасан байна. Үүнээс үзэхэд махны үнэ энэ сарын 15-нд байснаас дунджаар 117 төгрөгөөр буурчээ.
ЦАГААН ШОРООНЫ НӨЛӨӨНД ӨРТСӨН ИРГЭН БҮРТ 3 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРЭЭС ШААРДЛАА
Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэд нэгдэн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Тэд "Эрдэнэт" үйлдвэрт шаардлага хүргүүлээд байгаа юм байна.
Шаардлагын хариуг зургадугаар сарын 1-нд авах юм байна. Цагаан шорооны нөлөө иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байхад 20 жилийн турш ямар нэг арга хэмжээ авахгүй байгааг тэд буруутгаж байгаа юм.
ХҮҮХДИЙН БАЯРААР ХААНА, ЮУ БОЛОХ ВЭ?
Хөөрхөн үрсийнхээ хүслийг биелүүлж, аз жаргалтай мөчийг хамт өнгөрүүлэх баяр ойртсоор. Та зургадугаар сарын 1-нд (бямба гарагт) хүүхдээ хаана баярлуулахаа төлөвлөсөн үү? Хэрэв амжаагүй бол танд хүүхдийн баяраар хаана, юу болох талаар товч мэдээлэл хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
СУДАЛГАА: ИРГЭД АРИЛЖААНД ХЭРХЭН ОРОЛЦОХОО МЭДДЭГГҮЙ ТУЛ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГ СОНИРХДОГГҮЙ
Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцууллаа. Энэ судалгаа иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой, 2016 оны гуравдугаар улирлаас хойш хийж байна. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулжээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 40% нь өнгөрсөн 6 сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Зээл авсан байдал нь өмнөх улиралтай ойролцоо байна. Зээл авсан иргэдийг зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 78.2%, ломбард 29.9%, хувь хүн 18.4%, ББСБ 15.2% эзэлж байна. Эндээс үзвэл, иргэдийн 48.3% албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ.
К.БУЛБУЛ: МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН МӨЧҮҮД МОНГОЛД ӨНГӨРСӨН
1991-2000 оны эхэн үед Монголд амьдардаг казах иргэд Казахстан улсыг ихээр зорьсон. Тэдний төлөөлөл өдгөө Алматы хотын Угсаатны соёлын төвд ажилладаг К.Булбул бүсгүйтэй манай сэтгүүлч Б.Нямдарь цөөн хором ярилцсаныг хүргэж байна.
Казахстан улсын Алматы хотноо болсон Евразийн медиа форумын оройн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тэрээр казах ёс заншлыг зочдод танилцуулж байхтай таарчээ. Монгол хүмүүс явж байгааг хараад тэрээр ихэд баярлан угтан авсан байна. Түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу.