-БАЙР СУУРЬ-
Агаарын тээврийн салбарыг либералчлах буюу өрсөлдөөнийг тэтгэх, илүү олон тоглогч энэ салбарт нэвтрэхийг хөхиүлэн дэмжих бодлогын баримт бичгийг хэдийнэ баталсан. Гэвч бодит амьдрал дээр дээрх зорилтын хэрэгжилт ихээхэн удаашралтай байна.
Удаан хугацаанд яригдсаны эцэст энэ сарын 9-нд БНСУ-ын “Асиана эйрлайнс” компани УБ-Инчеон чиглэлд шууд нислэгээ эхлүүллээ. Харин БНТУ-ын Туркиш эйрлайнс хэзээ УБ-Истанбул-УБ чиглэлд шууд нисэх, Астана-УБ-Астанагийн шууд нислэг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Туркиш эйрлайнс долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байна. Тэд нислэгийн тоогоо нэмж, одоо нисэж буй жижиг онгоцыг том онгоцоор солих, зорчигчийн тоо нэг талд 500 байгааг өсгөх хүсэлтээ олон жилийн өмнөөс тавьсан. Ингэснээр нислэгийн үргэлжлэх хугацаа 7 цаг болж бууран, (одоо 10 цаг) Бишкект саатан, түлш авах шаардлагагүй болно. Мөн тийзний үнэ 20-30 хувиар буурах юм байна. Энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп ч энэ асуудлыг хөндлөө.
МИАТ энэ чиглэлд нислэг үйлдэх боломжтой ч онгоц нь хүрэлцдэггүй байна. Уг нь УБ-Истанбул, Истанбул-УБ-ын чиглэлд зун тийз олддоггүй, одоогийн жижиг онгоц дүүрэн зорчигчтой нисдэг. Зөвхөн Турк руу биш Европ, АНУ-ыг зорих иргэд энэ нислэгээр дамжин нисэх сонирхолтой. Шууд нислэгийн тоог нэмж, илүү том онгоц нисгэснээр ачаа тээврийн хэмжээ нэмэгдэн, Туркээс ирэх жуулчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалт өснө гэж үздэг юм.
Энэ талаар холбогдох албаныхан ямар байр суурьтай байна вэ?
ХЭДИЙ ЧИНЭЭ ОЛОН ОРОНТОЙ АГААРЫН ЗАМААР ХОЛБОГДОНО, ТЭР ХЭРЭЭР ТУСГААРЛАГДСАН БАЙДЛААСАА АНГИЖИРНА
Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд:
Хоёр орны худалдаа, эдийн засгийн цар хүрээ маш хязгаарлагдмал. Өнгөрсөн онд худалдаа өсөөд 41 сая ам.доллар байсан. Аль аль талаас хамаарах хүчин зүйлс бий. Уг нь бид худалдааг 300 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Хамтран ажиллах боломжтой гол салбар бол аялал жуулчлал.
Манайд ирэх жуулчны тоо, хөрөнгө оруулалт өснө гэдгийг би баттай хэлнэ.
Турк 82 сая хүн амтай, жил бүр 5-6 сая хүн гадаад орон руу жуулчилдаг. Дундаж орлоготой иргэд нь өсөж байна. Мөн өөрсдөө хүн амынхаа талтай тэнцэх тооны жуулчин хүлээж авдаг. 40 сая жуулчин хүлээж авдаг гэхээр аялал жуулчлалын салбар нь ямар хэмжээнд хөгжсөнийг харж болно. Гэвч Монголд ирдэг жуулчны тоо цөөн. Жилд 1000 орчим жуулчин ирдэг. Тэднийг 2-3 компани л зуучлан авчирч байна. Жуулчин бага байдаг шалтгааны нэгээр том онгоц нисгэж чадахгүй байгааг дурддаг. Туркиш эйрлайнс-МИАТ-ын хооронд хэлэлцээ үргэлжилж байна. Миний бодлоор энэ асуудлыг том дүр зургаар харах ёстой. Хоёр компанийн хоорондох техникийн асуудал уу?
Монгол Улс газарзүйн ямар байршилтай, дэлхий рүү ямар гарцаар гардаг билээ? Бид хэдий чинээ олон оронтой агаарын замаар холбогдоно, тэр хэрээр тусгаарлагдсан байдлаасаа ангижирна. Одоо манай улс руу гаднын 4-5 компани л нисэж байна. Туркээс Монгол руу шууд нислэг үйлдэх асуудлыг шийднэ гэж найдаж байна. Энэ тохиолдолд манайд ирэх жуулчны тоо, хөрөнгө оруулалт өснө гэдгийг би баттай хэлнэ. Туркийн тал ачаа тээврийн онгоц нисгэх хүсэлтээ мөн тавьдаг. Хоёр орон алслагдмал зайд оршлог учир бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд ачааны онгоцыг л асуудаг. Мөн тэд өнөөдөр нисэж очоод, маргааш буцах боломжтой газарт л хөрөнгө оруулж, шинэ ажил эхлэх сонирхолтой. Гэтэл одоо долоо хоногт 3 удаа онгоц нисдэг.
Манай авиа компани ч Турк руу нисэхэд нээлттэй. Бид өрсөлдөж сурах ёстой. Өрсөлдөх чадвараа өсгөхийн тулд яах ёстой нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс болгоомжлон шууд нислэг хойшилсоор байна. Бид гадаад бодлогынхоо үзэл баримтлалд таван улсыг л гуравдагч хөршөөр нэрлэсний нэг нь Турк. Үнэхээр л гурав дахь хөрш юм бол тэр хэмжээнд нь харилцан ашигтай, хамтран ажиллах хэрэгтэй. Дандаа хүнээс юм гуйж, харилцдаг үе өнгөрсөн. Хүнд юм өгч байж авдаг үед амьдарч байна.
ТЭЭВРИЙН САЛБАРЫГ АТГАСАН АШИГ СОНИРХЛЫН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛ-ТУРКИЙН ХАРИЛЦААНД СААД БОЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентийн бүлгийн дарга Т.Аюурсайхан: Манай гадаад худалдаа урд хөршөөс хэт хамааралтай. Энэ хамаарлыг сарниулах шаардлагатай. Бид далайд гарцгүй. Харин бусад улсад агаарын тээвэр хурдацтай хөгжин, зардал нь буурлаа. Энэ боломжийг ашиглан, зөвхөн Турк биш Казахстан, Булангийн орнууд, Зүүн Өмнөд Ази руу агаарын тээвэр нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр нэг улсаас хэт их худалдааны хамааралтай болсноо өөрчилнө.
Шууд нислэгийг нэмэгдүүлэх нь зөвхөн МИАТ-Туркиш эйрлайнсын асуудал биш. Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал.
Гэвч ашиг сонирхлын бүлэглэл олон жилийн турш оршин тогтнож, Монгол-Туркийн харилцаанд саад болдог. Энэ бүлэглэл улс төрийн хүрээнд их нөлөөтэй. Саад тотгор учруулж, боогдуулах, бусдад давуу тал олгох замаар ачаа тээвэр, зорчигч тээврийн салбарыг атгачихсан. Шууд нислэгийг нэмэгдүүлэх нь зөвхөн МИАТ-Туркиш эйрлайнсын асуудал биш. Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал. Хэрэв МИАТ хувийн компани байсан бол Туркиш эйрлайнстай хэдийнэ хэлэлцээ хийсэн, харилцан ашигтай ажиллаж байгаа. Учир нь Туркиш эйрлайнс тийзний тодорхой хувийг борлуулах эрхийг МИАТ-д олгоё гэдэг. Истанбулд дэлхийн гурав дахь том онгоцны буудал ашиглалтад орсон. Туркиш эйрлайнс 290 чиглэлд нислэг үйлддэг. Эдгээрээс дуртай чиглэлдээ тийзээ борлуулах саналыг МИАТ-д тавьдаг. МИАТ Истанбулаар дамжин 290 чиглэл рүү код шэйр хийх боломжтой юм.
Туркиш эйрлайнс шууд нислэгээ эхэлснээр МИАТ Европ руу зорчих зорчигчдоо энэ компанид алдан, алдагдал хүлээсэн зүйл байхгүй. Харин ч Монгол руу ирэх Европ жуулчдын тоо өссөнийг ИНЕГ-ын дүн мэдээнээс харж болно. Хэрэв МИАТ-ын Берлин, Франкфуртын нислэгт сөргөөр нөлөөлнө гэж байгаа бол тэр эрсдэлээс хамгаална гэдээ ч Туркийн тал мэдэгддэг. Харин МИАТ эдгээр саналыг өнөөдрийг хүртэл хүлээж авдаггүй. Ийм юм байж болохгүй.
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР ИЛГЭЭН, ТУРКЭЭС ЖИМС САМАР АВАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Б.Батхишиг: Турк иргэд эртний Туркийн дурсгалт газарт ирэх их хүсэлтэй. Бусад жуулчид Монголыг сонирхож ирдэг бол Туркууд зорьж ирдэг. Тэд өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилготой. Иймд шууд нислэгийн тоог нэмэх нь зөв. Бид онгоцоор мах, махан бүтээгдэхүүн, арьс шир илгээн, буцаагаад Туркээс жимс жимсгэнэ, самар авах боломжтой. 80 сая турк хүний ядаж 80 мянгыг нь нэг жилд хүлээн авбал манай аялал жуулчлалд ихээхэн хувь нэмэртэй.
2012 оныг хүртэл бид Москва, Бээжин, Сөүлээр дамжин гурав дахь улс руу илүү дөт замаар явдаг байв. Эдгээр дээр Истанбул хот нэмэгдсэнээр БНТУ жинхэнэ утгаараа бидний гурав дахь хөрш орон болсон. Үүнээс хойш 7 жил өнгөрсөн ч замыг өргөтгөхөд ахиц гараагүй нь харамсалтай. Намайг элчин сайд байхад Туркиш эйрлайнс Истанбул-УБ-Сөүл чиглэлд агаарын ачаа тэээврийн зам нээх санал тавьсан.
Ингэснээр УБ Ази-Европыг холбосон, агаарын тээврийн гол төв болно. Мөн Босфорын хоолой дээгүүрх гурав дахь шинэ гүүрээр гарч, Дундад Азиар дамжин, БНХАУ-ын Шинжаан Уйгар хүрэх төмөр замын төсөлд ч бид оролцох ёстой. Энэ шинэ төсөл эхэлбэл Европ хүрэх дөт замтай болно.
ХҮН БҮР ӨДӨР БОЛГОН 300 ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
БНТУ-аас манай улсад суугаа элчин сайд Ахмед Язал: Энэ онд Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой тохиож байна. Би одоо 50 настай. Хүнтэй зүйрлэвэл бидний харилцаа нас биед хүрсэн хүний хэмжээнд хүрчээ. Батлан хамгаалах, боловсрол, соёл урлаг гэх мэт олон салбарт бидний хамтын ажиллагаа жигд хөгжиж байгаа ч эдийн засгийн салбар хоцорсон. Уг нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх маш их боломж бий. Туркийн хөрөнгө оруулагчид Монголд яагаад бизнес эрхлэхгүй байна вэ?
Бидний түүх энд эхэлж, Турк хэмээх үгийг сийлсэн, хамгийн эртний түүхийн олдворууд зөвхөн Монголд л бий. Турк хүн бүрийн бодлын үзүүрт Монгол орон бий.
Монгол Турк улсууд бие биеэсээ маш хол учир тээвэрчид авто замаар ачаа тээвэрлэх сонирхолгүй. ОХУ-аар дайран, олон мянган км зам туулж энд ирээд, буцахдаа хоосон явах нь ачаа тээврийн компаниудад ашиггүй. Далайн тээврээр ачаа зөөхөд зөвхөн нэг талдаа 2-3 сарын хугацаа зарцуулдаг. Иймд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн онд 8.5 сая турк жуулчин хилийн чанадад амарсан. Тэдний заримыг нь Монголд авчрах мөрөөдөл биш.
Бидний түүх энд эхэлж, Турк хэмээх үгийг сийлсэн, хамгийн эртний түүхийн олдворууд зөвхөн Монголд л бий. Турк хүн бүрийн бодлын үзүүрт Монгол орон байдаг. Хамгийн олон жуулчин хүлээн авдаг орны хувьд Туркууд аялал жуулчлал улс орныг хэрхэн өөрчилдгийг маш сайн мэднэ. Оршин суугч цөөнтэй ч олон жуулчин ирдэг Туркийн жижиг хотууд дэд бүтцээ маш хурдан хөгжүүлсэн. Тэнд авто зам тавьж, боомт барин, онгоцны буудалтай болсон. Үнэнийг хэлэхэд эдгээр хөрөнгө оруулалтыг төрөөс тэндхийн оршин суугчдад зориулж биш, жуулчдад зориулан барьсан юм.
Туркиш эйрлайнсын шууд нислэг нэмэгдэх нь монгол бизнес эрхлэгчдэд ч ашигтай. Гэвч энэ шийдвэрийг гаргахгүй байснаар монгол хүн бүр өдөр болгон 300 төгрөгийн алдагдал үүрч байна.
Туркиш эйрлайнс компани 2012 онд Улаанбаатар руу нислэг үйлдэх болсноос хойш хэчнээн зорчигчид үйлчилсэн, шууд нислэг эхэлбэл ямар хэмжээний татвар хураамж нэмж төлөх тооцоогоо танилцуулсан юм.