Хонконгт улс төрийн хямрал нүүрлээд гурван сар болж байна. Анх тэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг эх газрын Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагссан бол өнөөдөр хамрах хүрээ нь улам нэмэгдэж, ардчиллыг хөгжүүлэх хөдөлгөөн боллоо.
Дээрх хууль хэрэгжээд эхэлбэл гэмт хэрэг үйлдсэн иргэд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан гэмгүй хүмүүс ч Хятадын мэдэлд шилжиж, бай болох магадлалтай. Үүнээс гадна Хонконгийн шүүх засаглалын бие даасан байдал нурж унана. Хэдийгээр эрх баригчид маргаантай хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан ч тэмцэл үргэлжилсэн хэвээр.
ХОНКОНГИЙН АВТОНОМИТ БАЙДАЛ 2047 ОНООС ХОЙШ ХЭРХЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Хонконг Хятадад харьяалагддаг хэдий ч өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, улс төрийн систем, бие даасан хууль эрх зүйн тогтолцоо болон соёлын үнэт зүйлтэй. 150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг 1997 онд “нэг улс, хоёр систем” зарчмын дор Хятадын эрхшээлд орсон. Ингэснээр тэд гадаад бодлого, батлан хамгаалахын салбараас бусад хэргийг өөрсдөө хариуцах автономит эрхтэй болсон юм. Өнөөдөр Хонконгийн хууль зүйн тогтолцоо нь ил тод байдлаараа Их Британийхтай адилхан.
Хонконгийн Үндсэн хуульд иргэдийн үг хэлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, өөрсдийн замаар ардчиллыг хөгжүүлэх бүрэн эрхтэй болохыг заасан байдаг. Тухайлбал, тэнд хүмүүс Таньаньмэний талбайд залуучуудын тэмцлийг зэвсгийн хүчээр дарсан хэргийн талаар ам нээж болно гэсэн үг.
БНХАУ-н өмнөх эрх баригчид Хонконгийн дотоод хэрэгт оролцохгүй гэсэн амлалт өгч байв. Харин сүүлийн жилүүдэд Хятадууд Үндсэн хуулийг өөрөөр тайлбарлах болж, Хонконгийн шүүх засаглалын бие даасан байдлыг нураах оролдлого хийж буй. Хятад, Их-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн хуульд зааснаар Хонконг 28 жилийн дараа буюу 2047 он хүртэл Хятадаас хараат, автономит байдалтай байх ёстой. Үүнээс цааш тэдний онцгой статус хэрхэх нь тодорхойгүй.
ИХЭНХ ХОНКОНГЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ХЯТАД ГЭЖ ҮЗДЭГГҮЙ
Хонконгчуудын ихэнх нь Хятад ястан, үндэстэн боловч өөрсдийгөө Хятад хүмүүс гэж тодорхойлдоггүй. Хонконгийн их сургуулийн судалгааны үр дүнгээс үзэхэд ихэнх иргэд өөрсдийгөө Хонконгчууд гэж үзсэн бол 11 хувь нь өөрсдийгөө “Хятад” үндэстэн мөн гэж хариулжээ. 71 хувь нь Хятадын харьяат гэдэгтээ сэтгэл хангалуун бус байдаг гэсэн байна.
“Ялангуяа залуучууд Хятадын харьяат гэдэгтээ сэтгэл хангалуун бус байдгаас гадна Хонконгт явуулж буй Төв засгийн газрын бодлогыг шүүмжилдэг” гэж Их сургуулийн олон нийттэй харилцах хөтөлбөрийн төлөөлөгч ярьжээ.
Хонконгчууд 150 жил Хятадаас ангид байсан өөрсдийгөө эх газрын Хятадтай нэг нутгийн хүмүүс гэж үздэггүй. Зарим хүний эрхийн идэвхтнүүд Хятадаас тусгаар тогтнохыг хүртэл шаардаж, Бээжингийн дургүйцлийг хүргэж байв. Хэрэв маргаантай хуулийн төслийг баталбал Хятадын хяналтад ороход нэг алхам ойртох нөхцөл байдал үүсээд байна.
ЖАГСАГЧИД ЮУГ ШААРДАЖ БАЙНА ВЭ?
Эсэргүүцлийн жагсаал зургаадугаар сард эхэлснээс хойш хэд хэдэн тохиолдолд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан. Голлох үйл явдлууд:
- Зургаадугаар сарын 16-нд 7.4 сая хүн амтай Хонконгчуудын хоёр сая нь эсэргүүцлийн жагсаалд оролцов.
- Долдугаар сарын 1-нд Хонконг Их Британийн колониос Хятадын бүрэлдэхүүнд шилжсэний 22 жилийн ой тохиох үеэр жагсагчид засгийн газрын хууль тогтоох зөвлөлийн байрыг эзлэв. Тэд их танхимд байрлах Хонконгийн сүлд тэмдгийг аваад оронд нь Их Британийн колонийн үеийн тугийг тавьж, будаг шүршигчээр хананд улс төрийн агуулгатай уриа бичиж эсэргүүцлээ илэрхийлсэн.
- Наймдугаар сард жагсагчид Азийн хамгийн ачаалалтай Хонконгийн олон улсын нисэх онгоц буудалд эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Тэд гадаадын зочдод одоогийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, олон хэл дээр бичигдсэн материалыг тарааж, олон улсын нийгэмлэгүүдэд дуу хоолойгоо хүргэх зорилготой байсан. Үүнээс болж 1000 орчим нислэг цуцлагдан эдийн засгийн хувьд алдагдал хүлээсэн.
Жагсагчид доорх таван зүйлийг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Хуулийн төслийг хойшлуулах нь тэдний хувьд хангалтгүй.
- Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн зогсоох
- Бээжингээс томилсон Төрийн тэргүүн Кэрри Ламыг огцруулах
- Эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчилсан иргэдийг суллах
- Иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх
- Ардчилсан, эрх чөлөөт байдлыг бий болгох
БНХАУ: ХУУЛИЙГ ДЭЭДЭЛДЭГ ЯМАР Ч НИЙГЭМ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧИНЭ
Хонконг болон Бээжингийн эрх баригчид хоёул Хонконгийн асуудалд эмзэг хандаж байна. Зургадугаар сараас эхэлсэн жагсаалын талаар Хятадын засгийн газар хатуу мэдэгдэл гаргаж, Хонконгийн иргэдэд хандан үймээн дэгдээгчдийн эсрэг сөрөн зогсохыг уриалсан аж.
Өнгөрсөн долоо хоногт Хонконг, Макао-гийн хэргийг хариуцсан Хятадын төлөөлөгч Яанг Гуанг жагсагчдыг террорризмийн шинжтэй үйлдэл гаргаж байгааг дурдаад энэ нь хууль ёсыг ноцтой зөрчиж буй хэрэг юм гэжээ. Тэрээр “Жагсагчид цагдаагийн албан хаагч руу тоосго, төмөр саваа, шатах шингэн зэрэг аюултай зэр зэвсэгтэй дайрсан. Тэд хэрцгий балмад авир гаргаж байна. Хонконгийн нийгмийн хэв журам, хууль дүрмийг зөрчиж буй энэ байдал нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгджээ.
“Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах үйл явцыг аль хэдийн зогсоосон ч явцуу үзэлт иргэд үйл ажиллагаагаа зогсоох бус улам эрчимжүүлж байна. Хөдөлгөөн тайван жагсаалын хүрээнээс давж, хүчирхийллийг санаатайгаар өдөөн турхирч байна. Хүчирхийлэл нь нийгмийн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлэл учруулж, хуулийг дээдлэх ёсон, нийгмийн эмх журмыг сүйтгэж байна” гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байна.
Нөгөө талаас жагсагчид хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг бус нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн нэг улс хоёр систем зарчмыг үгүйсгэсэн хэрэг болж байна. Бээжингийн зүгээс жагсагчдад төв засгийн газрыг дутуу үнэлж, “галаар наадахгүй байх”-ыг анхааруулж ирсэн.
Нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан Хятадын төв засгийн газар цэргийн хүч хөдөлгөж болзошгүй гэх болгоомжлол үүсээд байна. Тэд Хонконгийн хойно байрлах Шэньжэнь хотод цэргийн сургуулилт хийж эхэлсэн нь жагсагчдыг намжаах гэсэн зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Хятадын засаг захиргааны зүгээс Хонгконгод болж байгаа жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа "буруутай этгээдүүд"-ийг "pravda.ru" сайтад нэрлэжээ. Үүнд:
- Хятадын төрийн албан хаагч байсан Энсон Чан;
- Хонконгийн Эх оронч- Ардчилсан хөдөлгөөний удирдагч Альбёрт Хо;
- Сөрөг хүчний гишүүн Мартин Лай;
- Хонконгийн хэвлэлийн магнат Джимми Лай нар багтсан байна.
ЖУУЛЧДЫН ТОО, ЗОЧИД БУУДЛЫН ДҮҮРГЭЛТ, ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА БАГАСЖЭЭ
Олон улсын бизнес, санхүүгийн төв болсон Хонконгийн эдийн засаг олон долоо хоног үргэлжилж буй хөдөлгөөнөөс болж хямарчээ. Компаниуд эмх замбараагүй байдлын улмаас орлогоо алдахын сацуу хангамж тасалдаж, хөрөнгө оруулалт аажмаар буурч байгаа зэрэг үр дүн гарсан талаар Америкийн худалдааны танхим мэдээлжээ. Олон улсын болоод орон нутгийн бизнесийг явуулахад дарамт, шахалт учрах болж. Тухайлбал, Хятадын агаарын тээврийн удирдлага Хонконгийн нэр хүндтэй тээврийн компани “Cathay Pacific”-ийг эсэргүүцлийн жагсаалд оролцох гэж буй иргэдийг тээвэрлэхгүй байхыг анхааруулжээ.
Цуцлагдсан нислэгүүд ч компаниудад хүнд цохилт өгсөн байна. Энэ сард зочид буудлын өрөөний борлуулалтын орлого 50 хувь унах төлөвтэй байгааг тус Хонконгийн аялал жуулчлалын салбарыг төлөөлөгч ярилаа. Хэд хэдэн оронд сэрэмжлүүлсэн аяллын зөвлөмж гарсны дараа гадаадын зочид, жуулчид, бизнесийнхэн аяллаа олноор цуцалжээ.
Дэлхийн ихэнх хэсэгт юанийн ханш буцан сэргэж байгаа бол Хонконгт банк хоорондын зээлийн хүү сүүлийн арван жилд байгаагүйгээр дээшиллээ. Түүнчлэн MSCI-ийн Хонконгийн хувьцааны индекс 10 өдөр дараалан унаж байгаа нь 1984 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болж байна. Нутгийн долларын ханш 2017 оноос хойш хамгийн ихээр унав. Жуулчдын тоо, зочид буудлын дүүргэлт, жижиглэн худалдаа багассан байна.
Олон хоног үргэлжилж буй жагсаал болон АНУ, Хятадын худалдааны дайны нөлөөгөөр саарч буй арлын эдийн засгийн өсөлт цаашид бүр суларч болзошгүйг шинжээчид анхааруулав.