Завхан аймгийн Доной нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг улсын комисс хүлээн авлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн бямба гарагт Завхан аймагт ажиллаж, тус аймгийн Доной нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна.
Тус нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас, 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтийн талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон 5400 метр үерийн ус зайлуулах суваг зэрэг ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэлээ гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.
Завхан аймгийн Доной нисэх буудлыг 1956 оны зургаадугаар сард Улиастай хотоос 32 километрийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд байгуулж байжээ.
1999 онд сансрын холбооны төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож МИАТ, ТАС, Блю Скай зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн байна.
1987-1994 онд АН-24, АН-26, АН-30 зэрэг онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн урд дэнжид шилжиж очсон бөгөөд 2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас бүхий нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигчдод тав тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон, үйл ажиллагаа нь тогтмолжжээ.