Манай өмнөд хөршид болж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-нд NBA-ын 54 тамирчин улсаа төлөөлөн тоглож байгаагаараа дээд амжилт тогтоож байна. Өмнө нь 2014 онд 45 тамирчин шигшээ багынхаа төлөө тоглож байсныг бодвол даруй есөөр өссөн байгаа юм.
Нийт 32 баг оролцож байгаагаас 25 улсын шигшээд NBA-ын 21 багийн төлөөлөл ирсэн байгаа юм. Мөн NBA-д өмнө нь тоглож байсан туршлагатай эсвэл шинээр энэ жил орох тоглогчдыг оролцуулж тоолбол NBA-тэй хамааралтай тоглогчдын тоо 103 болж буй нь мөн л рекорд аж. Өмнөх ДАШТ-нд энэ тоо 92 байжээ.
Бостон Селтикс багаас 6 тамирчин ДАШТ-д тоглож байгаагаас 4 нь АНУ-ыг төлөөлж байгаа юм. Сакременто Кингс болон Милуоки Бакс багуудаас тус тус 5 тоглогч ДАШТ-нд хурд хүчээ сорьж байна. Эдгээрийн дунд NBA-ын өнгөрсөн улирлын үнэ цэнтэй тоглогч Яннис Антетокумпо Грекийн багаасаа хүч үзэж байна. Мөн 2019 оны аварга Торонто Рэпторс багийн төдийгүй Испаний шигшээ багийн төвийн тоглогч Марк Газол энэ удаагийн дэлхийн аваргад хүрэлцэн ирсэн NBA-ын шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтана.
Серби болон Францын багуудад яг одоо NBA-д тоглож байгаа тав, таван тоглогч байгаа бол Испани болон Австралийн шигшээ багуудад тус бүр дөрвөн тоглогч байна.
Наймдугаар сарын 31-нд эхэлсэн ДАШТ-ээс Америк, Европ тивээс тус бүр хоёр баг, Африк Ази болон далайн орнуудаас тус бүр нэг, нийт долоон баг Токио-2020 олимпод өрсөлдөх эрхээ шууд халаасална.
Б.Энх-Амгалан