1923 онд үүсгэн байгуулагдсан Giant Food Stores-ын сүлжээ 172 дэлгүүр Marty нэртэй шалгагч роботтой болж байгаагаа мэдэгджээ.
Marty-ын гол үүрэг нь дэлгүүрийн шалан дээр байгаа толбо эсвэл үйлчлүүлэгчдэд саад учруулах бусад зүйлсийг олж илрүүлэн ажилчдад болон ойролцоох үйлчлүүлэгчдэд мэдэгдэх юм.
Giant Food Stores-ын Ерөнхийлөгч Николас Бертрам “Судалгааны лабораториос робот болон хиймэл оюун ухааныг дэлгүүртээ авчрах тун сонирхолтой байлаа. Роботуудын тухай хэрэглэгчдийн сэтгэгдэл ч сайн байсан” гэжээ.
Түүнчлэн тэрээр “Marty-ын тусламжтайгаар манай ажилчид хэрэглэгчдээ илүү анхаарах боломжтой болно. Мөн уг робот хүмүүсийг орлохгүй учир санаа зовох зүйлгүй” гэсэн байна.
Олон тооны камер болон тусгай технологийн тусламжтайгаар Marty хэзээ ч ямар нэг объект эсвэл үйлчлүүлэгчийг мөргөхгүй ажээ.
Giant Food Stores робот ашиглаж буй цорын ганц сүлжээ дэлгүүр биш юм. Өнгөрсөн сард Walmart шал цэвэрлэгч робот ашиглаж эхлэх болон бараа бүртгэгч робот туршиж байгаагаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Cnet