Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамарын хийдийн ойролцоо нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадын хөрөнгө оруулалттай компаний үйл ажиллагааг зогсоосон хэмээн тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдлээ.
Хамарын хийдийн газар нутгийг 2014 онд Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн бүртгэн авчээ. Одоогоор тус аймгийн Өргөн болон Сайншанд сумын ЗДТГ-аас “Тус газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн албан тоот хүргүүлж, сууцуудыг лацдаад байгаа аж. Засаг дарга Т.Энхтүвшин мөн дараах мэдэгдлийг өөрийн албан ёсны сошиал хуудас дээр өчигдөр (01.15) нийтэлсэн юм.
Ашигт малтмалын тусгай зөшөөрлийн газраа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлдэггүй байсны улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна.
Тэрээр “Дорноговь аймгийн хэмжээнд 2016 оны зургадугаар сарын байдлаар (сонгуулийн өмнө буюу 2015 оны 11-р сараас 2016 оны 6-р сар хүртэлх хугацаанд 156 лиценз өгсөн байдаг) 581 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /лиценз/ байсныг байгалийн нөөц газруудыг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлж, 169 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан.
2008 онд олгогдсон Өргөн сумын Аргалийн уулан дахь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Эгшиглэнт уул” ХХК-ийн үйл ажиллагааг 2017 онд зогсоосон.
Энэ жишгээр Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт 2007 онд нүүрс олборлох зөвшөөрөл авсан “Оуяашиёоу” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ миний бие албан ёсоор мэдэгдэж байна.
Орон нутгийн зүгээс холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.
Өмнөх засаглалын үед аймгийн тусгай хамгаалалтад авсан газар болоод ашигт малтмалын тусгай зөшөөрлийн газраа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлдэггүй байсны улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна.
Ард иргэд та бүхэн маань орон нутгаа хамгаалах гэсэн нэг сэтгэлтэй байгаад миний бие талархалтай байна” хэмээсэн юм.