GoGo.mn мэдээний агентлагийн сурвалжлах баг Улаанбаатар хотын тэр дундаа Баянхошуу орчмын агаарын бохирдол болон зарим айл өрх, эмнэлгийн дотоод агаарын чанарыг хэмжлээ.
Бид агаарын чанарын хэмжилт хийхдээ Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн зөөврийн egg төхөөрөмжийг ашиглалаа.
ДЭМБ: 1м3 талбайд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын зөвшөөрөгдөх дээд (хүлцэх) хэмжээг 50 гэж заасан байдаг
ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр хөгжингүй орнуудад 1 метр куб талбай дахь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хүлцэх дээд хэмжээ 25 бол Монгол улсад 50 гэж заасан байдаг. Хэрэв үүнээс дээш бол эрүүл мэндэд хортой хэмээн үздэг. Гэтэл биднийг хэмжилт хийхэд Улаанбаатар хотын зарим айл өрх, хүүхдийн эмнэлгийн байгууллагад энэ тоо хэдэн арав дахин их буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байлаа.
Ялангуяа СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгийн агаарын чанарын индекс 500+, нарийн ширхэгт тоосонцор 999+ гэж тус тус заан явуулын төхөөрөмжийн дээд хэмжээнд хүрсэн юм.
Мөн бид хотын төвийн орон сууцанд амьдардаг зарим өрхөд агаарын чанарын индекс (АЧИ) ба агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын (PM 2.5) хэмжилтийг өглөө болон оройн цагаар хийхэд дараах үзүүлэлттэй гарч байлаа.
PM2.5 (нарийн ширхэгт тоосонцор): Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.
Сонирхуулахад, PM2.5 буюу бидний цусанд ордог хамгийн хортой нарийн ширхэгтэй тоосонцор нь 24 цагийн турш 25-аас их байхад л хүний биед хортой гэдэг заалттай байдаг.
Гэрэл зураг, видео: Э.Батзавъяа