Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-нд соёлын салбарынхантай уулзсан. Энэ үеэр тэрээр “2024 он хүртэл Холливудийн нэг киног Монголдоо хийх зорилго тавья... Netflix дээр таваас доошгүй контент хийе” хэмээсэн.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон соёл урлагаар дамжуулж эх орноо дэлхийд сурталчлах гэсэн санаа зорилгыг үгүйсгэхгүй. Сайшаалтай. Сайжирч л байвал ерөөлтэй.
Гэсэн хэдий ч үүнтэй зэрэгцээд ард түмнийхээ эгэл бор амьдралыг эргэж тойрох нь зүйтэйг сануулмаар. Зөвхөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 5 жилд нүхэн жорлонд хүн унасан 40 дуудлага ирсэн ба 10 иргэн нүхэн жорлонд унаж амиа алджээ. Бид насанд хүрсэн 7 хүн, 3 хүүхдийнхээ амийг ерөөсөө л шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүйн улмаас алдчихаж. Хайран халуун амь...
2024 он хэмээн ирээдүйг чиглэсэн алсын хараатай зорилго тавьж буй гэж өмгөөлж болох ч гэсэн ирээдүйн эзэд болох хойч үе маань өнөөдөр нүхэн жорлонд хөл алдаад хорвоог орхиж байна гэж бодохоор харамсалтай.
Одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын Алсын хараа 2050-ын 6.3-т хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан. Монгол улсын Засгийн газар:
- Ил задгай жорлон болон саарал усны системд тавих техникийн шаардлага;
- Жижиг бүлгүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний заавар;
- Эрүүл мэндийн салбарын хог хаягдлын менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсан байдаг.
Алсын хараа 2050-ын биелэлт хэр зэрэг байна вэ. Баталсан заавар, төлөвлөгөөний биелэлтэд анхаарал хандуулж байна уу?
Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээн Үндсэн хуульд заасан байдаг.
Түүнчлэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” хэмээсэн байдаг.
Ил жорлон гэдэг зөвхөн хүн унаж эрстэх, гэмтэх шалтгааны үндэс биш. Хөрсийг бохирдуулагч, хүний эрүүл мэндийг аажмаар хөнөөх уршигтай. Хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр хижиг, цусан суулга, гепатит А-ийн зэрэг халдварт өвчний тархалт нэмэгддэг. Суулгалт өвчин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлж байна. Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол хүний эрүүл мэндийг аажмаар “алж” буйг харсаар. Харзнасаар... Хэчнээн хүүхдийнхээ амийг, хэчнээн иргэнийхээ насыг богиносгосны дараа эл асуудлыг ТӨР ЗАСГИЙН хэмжээнд анхаарч, шийдэл гаргах вэ?
Хэн нэгэн шидэт дохиуртай очоод танай жорлонг өөрчилчихгүй.
2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй байна хэмээх дүн гарсан байдаг.
Бид “Нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Гэр хороолол ба нүхэн жорлон” сэдвээр Netflix-т цуврал баримтат кино бүтээхээр хэмжээний “асуудалтай” байгааг дээд албан тушаалтнууд анзаарч хараасай гэж хүсмээр.
Нөгөөтээгүүр, Үүнд хувь хүний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага чухал. Хэн нэгэн шидэт дохиуртай очоод танай жорлонг өөрчилчихгүй. Гагцхүү гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө, бяцхан үрсээ элдэв халдварт өвчнөөс сэргийлэхийн төлөө гэрийнхээ нүхэн жорлонг эко болгоё гэж шийдэх нь таны үүрэг бөгөөд ухамсрыг илэрхийлнэ.
Хөрсөнд нөлөөлдөггүй, эко ариун цэврийн байгууламжийн олон шийдэл байгаа. Эрэл хайгуул хийж жорлонгоо өөрчлөх сонголт иргэн таны гарт бий.
GoGo.mn “Нөмрөг суманд 23 сая төгрөгөөр барьсан ариун цэврийн байгууламж салхинд нуржээ” гарчигтай мэдээг гуравдугаар сарын 27-нд нийтэлж байв.
Тухайлбал, Завхан аймгийн Нөмрөг суманд 23,9 сая төгрөгийн төсвөөр босгосон ариун цэврийн байгууламж салхинд нурсан. Бид энэ талаар тодруулахаар Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдартай холбогдоход “Энэ бол төсөл хөтөлбөрийн журмаар баригдсан ариун цэврийн байгууламж. Уг ариун цэврийн байгууламж 2020 онд баригдсан. Төсөв нь манай сумаас гараагүй” хэмээж байв.
Хожим нь энэ нүхэн жорлонг 23,9 сая төгрөгөөр босгоогүй. Энэ бол хоёр өөр суманд хоёр нүхэн жорлон барьсан төсөв хэмээн гүйцэтгэгч компани тайлбарласан байдаг.
Жорлонгоо өөрчлөх асуудлыг “мөнгө” гэж харахгүй байх юм сан.
Хөдөө орон нутагт олон улсын байгууллагаас төсөв авч энэ мэт нэг өдрийн салхинд нурах жорлон барих тохиолдол цөөнгүй. Жорлонгоо өөрчлөх асуудлыг “мөнгө” гэж харахгүй байх юм сан.
Иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эл асуудлыг ЭРХ БАРИГЧИД бүү мартаасай. Анхаарал хандуулж, алхам хийгээсэй гэж шаардмаар. Магадгүй намайг энэ нийтлэлийг бичиж, таныг үүнийг уншиж байх зуур хэн нэгэн нүхэн жорлонд оочиж, бие мах бодиороо хохирч байгааг үгүйсгэхгүй. Шат, шатандаа анхаарч нүхэн жорлонгоос салцгаая!!