Завхан аймгийн Нөмрөг суманд 23,9 сая төгрөгийн төсвөөр босгосон ариун цэврийн байгууламж өчигдрийн салхинд нуржээ.
Бид энэ талаар тодруулахаар Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдартай холбогдлоо.
Тэрээр “Энэ бол төсөл хөтөлбөрийн журмаар баригдсан ариун цэврийн байгууламж. Би 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд ажлаа хүлээж авсан. Тус ариун цэврийн байгууламж 2020 онд баригдсан. Төсөв нь манай сумаас гараагүй. Аймгаас санхүүжилт нь гарсан байх. Өчигдрийн шуурганд тус байгууламж нурсан. Сумын төсвөөр гүйцэтгээгүй болохоор ямар компани барьсан зэрэг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Түүнчлэн ариун цэврийн байгууламжийн төсөв болон, гүйцэтгэгч компанийн талаар мэдээлэл авахаар Завхан аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдоход “Яг одоо аймгийн Шуурхай штаб хуралдаж байна. Би энэ талаарх мэдээллийг тодруулаад эргээд холбогдъё” гэв.