Та өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн мөн үү? Хүний оюуны чадамж гэдэг хязгааргүй зүйл. Бид өөрсдийнхөө бодож байгаагаас ч илүү хүчирхэг сэтгэн бодох чадвартай.
Хувь хүний хөгжил таныг хүсэл, зорилгоо биелүүлэхэд туслах хамгийн том хөшүүрэг юм. Энэхүү бичвэрээр уншигч таныг өөртөө итгэлтэйгээр зорилгодоо хүрэхэд тань туслах хувь хүний хөгжлийн хамгийн чухал ур чадвар, арга барилын талаар хуваалцах болно.
АЙДСАА ДАВАН ТУУЛАХ
Зарим хүн олны өмнө ярих, эрсдэлээс эмээх зэрэг айдастаа хүлүүлсэн байдаг. Гэвч дотроо тээсэн айдас таныг байрнаасаа хөдлөхгүй, хөгжлөөс хоцрох шалтгаан болдгийг санах нь зүйтэй. Өөрийгөө зоригжуулж, айдсаа давахад алхам алхмаар суралцаарай.
ИРЭЭДҮЙН ӨӨРТӨӨ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ
Та 5 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ? Өөрийгөө хөгжүүлж, алхам алхмаар урагшилсаар 5 жилийн дараа та хаана, юу хийж байх бол?
Ирээдүйн өөрийгөө ямар байхыг төсөөлж захидал бич. Ингээд хэзээ энэ захиаг нээж унших он, сар өдрөө тодорхойлж тавиарай. Хамгийн чухал нь захианд буулгасан шиг өөрийгөө бүтээхийн тулд хичээх юм шүү.
ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ

Таныг өнгөрсөнтэй үргэлж уяж байдаг гунигтай дурсамж байдаг уу? Тэгвэл яг одоо өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Та буцаж очоод өөрчлөх боломжгүй гэдгийг ухаар. Харин одоо цагтаа төвлөр. Ингэснээр та ирээдүйг өөрчлөх боломжтой. Өнгөрсөнтэйгөө зууралдаж хайран цагаа бүү үр. Өөрийгөө уучил. Урагшаа тэмүүл.
ТУХТАЙ БҮСЭЭСЭЭ ГАРЧ, СОРИЛТУУДТАЙ НҮҮР ТУЛ
Хүн шаргуу хөдөлмөрлөж, хөлсөө урсган хичээж байж амжилтад хүрдэг. Тухтай орчиндоо байх нь хөгжлөөс хойш татаж, зогсонги байдлыг үүсгэдэг. Тухтай бүсдээ гацахгүйн тулд гаргалгаа хайгаарай. Чадахгүйгээ чадах гэж оролдох нь өөрийгөө хөгжүүлэх чухал алхам юм.
ӨРСӨЛДӨӨД ҮЗ
Өрсөлдөөн нь эерэг үр дүн дагуулах нэгэн арга зам юм. Үүнийг хэтэрхий томоор төсөөлөх хэрэггүй. Та жингээ хасах, орлогоо дээшлүүлэх зэрэг байдлаар найзтайгаа тохиролцож тодорхой хугацаанд өрсөлдөж болно. Ингээд хэн нь амлалтдаа хүрч, үр дүн үзүүлэхийг харах юм. Өрсөлдөөн үргэлжлэх хугацаанд та хоёр хоёулаа хөгжсөн байх болно. Зорилгодоо хүрэхээр хоёулаа хичээх нь ганцаараа зүтгэснээс илүү үр дүн авчирдаг.
УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ
Энэ нь яг л видео тоглоом тоглохтой адил. Тоглоомыг хэр сайн тоглохынхоо хэрээр үе ахиж, дараагийн сорилттой нүүр тулдаг шүү дээ. Ярих ур чадвараа дээшлүүлэх, бичих чадвартаа анхаарах зэрэг төлөвлөгөөг гарган, тууштай байгаарай.
ӨГЛӨӨ ЭРТ БОС
Өглөөг эрт эхлүүлэх нь тухайн өдрийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх, амьдралыг илүү амттай болгох увдистай. Эрт боссоноор бусдыг унтаж байхад өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэх боломжтой. Өглөөний нарыг харж, тархиа идэвхтэй горимд шилжүүлээрэй. Гэхдээ эрт босох нь тийм ч хялбар даваа биш. Хэрвээ та өглөө сэрэх бүрдээ эрч хүчтэй, зорилго тэмүүлэлтэй байх талаар дэлгэрүүлж англи хэл дээрх материалыг уншихыг хүсвэл ЭНД дараарай.
БУСДААС САНАЛ БОДЛЫГ НЬ СОНС
Хүн бүр сул талтай. Гэсэн хэдий ч түүнийгээ анзаардаггүй. Бусдаас санал, хүсэлт, шүүмжлэл сонсох нь танд сул талаа мэдэх, харах өнцгөө өөрчилж, өөрийгөө хөгжүүлэхэд тустай. Гэр бүлийнхэн, найзууд, ажлын хамт олон зэрэг та хэнээс ч өөрийнхөө тухай асууж, нээлттэй ярилцаж болно.
ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛДАА Л АНХААРЛАА ХАНДУУЛ
Өдрийн турш хийх ажлаа урьдчилан төлөвлөх нь таныг бүтээмжтэй байхад тусална. Ажлаа төлөвлөхгүй өглөөг эхлүүлэх нь эмх замбараагүй байдал, үр дүнгүй бүтээмжтэйгээр өдрийн төгсгөх шалтгаан болно. Төлөвлөсөн ажилдаа анхаарлаа 100 хувь хандуулах нь зорилгоосоо хазайхгүй байх үндэс юм.
БҮХНИЙГ БОЛЖ БҮТЭХГҮЙ ТАЛААС ХАРДАГ ХҮМҮҮСЭЭС ЗАЙГАА БАРЬ

“Та хамгийн их цагийг өнгөрөөж хамт байдаг 5 хүнийхээ дундаж нь” гэж Жим Рон хэлсэн байдаг. Яг л үүнтэй адил бүхнийг сөргөөр хүлээж авдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэггүй. Таныг уруу татдаг биш өсөж, дэвшихэд тань тусалдаг, дэмждэг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй.
30 ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ СОРИЛТЫГ БИЙ БОЛГО
30 өдрийн турш үргэлжлүүлж, өөртөө шинэ дадал суулгах сорилтыг үүсгэ. Энэ сорилттой нүүр тулах нь таныг хөгжүүлэх хөшүүрэг болохоос гадна өөртөө итгэлтэй байхад тусална. 30 өдөр бол төлөвлөгөө гаргаж, түүндээ хүрэх, ажил хэрэг болгох, үр дүнгээ үзэх хангалттай хугацаа юм.
ӨӨРТӨӨ АМРАЛТ ӨГ
Та хэтэрхий их хичээгээд зүтгээд байгаа юм биш биз? Өөрийгөө хөгжүүлэхийн нэг хэсэг нь өөртөө хэзээ амралт хэрэгтэй байгааг мэдэх юм. Алх, зугаал, амар тайвныг мэдэр. Хичээнгүйлэн ажилласны хариу болох амралтыг заавал гаргаж байх хэрэгтэй.
ГАДААД ХЭЛ СУР
Та өөрийн эх хэлнээс гадна гадаад орны хэл сурах нь өөрийгөө хөгжүүлэх чухал алхам болно. Гадаад хэл сурах нь хүнээс маш олон талын ур чадварыг шаарддаг. Мөн таны харах өнцгийг өөрчилж, сэтгэх хүрээг тэлэхэд тустай.
ӨДӨР БҮР УНШ
Ном бол оюуныг тэтгэгч эх ундарга билээ. Хэдий хэмжээний их зүйл уншиж, судална төдий хэмжээний мэдлэг, мэдээлэл олж авна. Хэрвээ та өдөр бүр ном уншдаг бол тархиа мэдлэгээр тогтмол “хооллодог” нэгэн ажээ. Хувь хүний хөгжлийн талаарх сонирхолтой 5 номтой ЭНД дарж танилцаарай.
ЮУНД СОНИРХОЛТОЙГОО МЭД
Өөрийн чаддаг зүйлээс өөрөөр чаддаггүй шинэ сонирхолтой зүйлсийг нээ. Дуулах, бүжиглэх, шүлэг бичих, хоол хийх, спортоор хичээллэх гэх мэт юу ч таны сонирхлыг татаж болно. Зоригтойгоор оролдоод үз.
СУРГАЛТАД ХАМРАГД
Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд үр дүнтэй олон сургалт бий. Энэ нь заавал урт хугацааных байх шаардлагагүй. Богино хугацааны бөгөөд танд өгөөжөө өгөх сургалтыг судалж олоорой. ЭНД дарж цагийг хэрхэн зөв ашиглаж мэдлэгийг богино хугацаанд үр дүнтэйгээр олж авах талаарх 30 минутын үнэгүй сургалтад хамрагдах боломжтой.
УРАМ ЗОРИГ ӨГӨХҮЙЦ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

Таныг хүрээлэн буй орчин танд нөлөөлж байдаг. Тиймээс өөртөө таатай, тав тухтай орчныг бүрдүүлэх нь чухал. Хуучинсаг хэв маягаа өөрчилж, зорилгыг тань сануулах зүйлсээр өрөөгөө чимээрэй.
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨДӨРТ НЭГ НИЙТЛЭЛ УНШ
Өөртөө зорилгоо сануулахын тулд өдөрт хувь хүний хөгжлийн тухай дор хаяж нэг нийтлэл уншихыг дадал болгоорой. Энэ тухай нийтлэлүүд интернет орчинд олон бий. Түүнчлэн хувь хүний хөгжлийн тухай судалсан судлаачдын ном ч үй олон байгаа. ЭНД дарж англи хэлээр бичсэн блогуудтай танилцах боломжтой.
Эх сурвалж: lifehack, envisionexperience